Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Зөвлөгөө
Ямар чиглэлээр фермерийн аж ахуй байгуулбал ашигтай вэ?

Ямар бvтээгдэхvvнийг ямар технологиор vйлдвэрлэх вэ гэдгээ шийдэхэд дараахь асуудлуудыг анхаарах хэрэгтэй:

Зах зээл

Статистикийн эмхэтгэлээс сvvлийн жилvvдэд ямар хvнсний бvтээгдэхvvний нийлvvлэлт нь эрэлтээсээ хол хоцорч явна, vнэ ханш нь ямар байна вэ гэдгийг мэдэж авах хэрэгтэй. Мөн зах зээлийн өрсөлдөөн ямар байна вэ, бvтээгдэхvvн борлуулах ямар арга замууд байдаг вэ гэдгийг судлаад ав. Маш ерөнхий байдлаар хэлэхэд фермерийн аж ахуйд ирээдvй бол бий. Манай улс хvнснийхээ дотоодын хэрэгцээг хангах болоогvй. Хот суурингийн хvн ам улам өсөн нэмэгдэж байна, хvмvvс ч хятадын хямдхан бvтээгдэхvvн авахаасаа татгалзаж, дотоодынхоо бvтээгдэхvvнийг илvv авах хандлага ажиглагдаж байна.
Боловсруулах салбар аажмаар ч гэсэн хөгжиж байна. Дор хаяж л гурил зуурч, хэрчиж зардаг болсон байна. Яг одоохондоо фермерийн аж ахуйнуудын хооронд өрсөлдөөн сонгодог утгаараа бол байхгvй. Харин яваандаа өрсөлдөөн гарах нь тодорхой. Ялангуяа гахайн аж ахуйнуудын хоорондох өрсөлдөөн яваандаа ширvvсэх төлөвтэй байна. Олон хvн гахайн фермерийн аж ахуй шинээр байгуулж байна. Зөвхөн хувь хvмvvс ч биш, хэдэн зуун мянган долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байгаа компаниуд ч бий. Жишээлбэл Сэлэнгийн газар тариалангийн томоохон компаниуд гахайн аж ахуйг маш их сонирхож байгаа. Тэд удахгvй 3000-10000 гахайтай фермvvд барина гэж ярицгаадаг. Улаанбаатарын ойролцоо ч яваандаа нилээд томоохон гахайн фермvvд байгуулагдана. 61-ийн гарам дээр байдаг гахайн фермд Даниас нэг сая долларын хөрөнгө оруулалт хийсэн гэсэн албан бус мэдээ байдаг. Сvvний салбарт бол ийм том фермерийн аж ахуй одоогоор байхгvй. Хамгийн том аж ахуйнууд нь 60-100 vнээтэй, ихэвчлэн 20-40 vнээтэй байдаг.

Yйлдвэрлэлийн хэрэгслийн олдоц, өртөг

Үнээ мал, тариалангийн газар, хадлангийн талбай, барилгын материал, vр бордоо гэх мэт vйлдвэрлэлийн хэрэгслvvдийнхээ vнэ ханшийг сайтар судлах хэрэгтэй.

Өөрийнхөө хvчин чадал болон сонирхолд нийцvvлэх

Хvн дуртай юмаа илvv сайн хийдэг болохоор та фермерийн аж ахуйгаа өөрийнхөө сонирхолд нийцvvлэх хэрэгтэй. Техникт дуртай бол техник их ашигладгаар нь газар тариалангийн чиглэл танд тохирно. Мал хариулах дуртай бол мал аж ахуйн чиглэл нь дээр. Сонирхлоос гадна хvчин чадалдаа бас тохируулах шаардлагатай. Хvн хvч хангалттай бол vнээний фермерийн аж ахуй, харин багатай бол махны чиглэлээр байгуулах нь зvйтэй гэх мэтээр сонголтоо хийдэг.
Ийнхvv нөхцөл байдлаа сайтар судалсны дараа ямар чиглэлээр ФАА байгуулах вэ, хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийх вэ, шаардлагатай хөрөнгөө яаж босгох вэ гэдгээ шийднэ. За тэгээд газраа сонгох, барилгын хэв загвараа төлөвлөх гэх мэтээр маш олон асуудлууд ундраад ирнэ. Тэр болгоныг ганцаараа шийдвэрлэхэд хэцvv учраас шаардлагатай vед Фермерийн эрдэм нийгэмлэгт хандаж, зөвлөгөө авч болно.