Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Зөвлөгөө
Бэрсүүг байцаагаар эмчилж болно

Тарианаас үүдэлтэй бэрсүүний асаргаа сувилгааны талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сувилагч Ц.Энхээ, Д.Болор нар зөвлөж байна.

Гэрийн нөхцөлд бэрсүүнээс үүдэлтэй хавдар өвдөлтийг энгийн аргаар, гарын доорх материалаар хэрхэн арилгаж багасгах талаар зөвлөж байна.

Бэрсүү үүсэх шалтгаан юу вэ? 
-Ээж болон асран хамгаалах хүмүүс нь өвчтэй хүүхдийг мууг асарснаас, ойр ойрхон гэдэсний суулгалт болон амьсгалын замын өвчнүүдээр өвчлүүлсний улмаас хүүхэд антибиотек их хэмжээгээр тариулснаас бэрсүү үүсдэг. Мөн хатгалтын талбайг буруу сонгосноос, тарианы стандарт, тариурын зүүний хэмжээг буруу сонгосноос болон хүүхдийн өгзөг бохирдсон, өтгөн шингэний бохирдол, арьсны ариун цэвэр хангалтгүй байснаас бэрсүү үүсдэг.

Энэ нөхцөлд яах вэ? 
Бэрсүү үүссэн тохиолдолд жин тавих эсвэл өөр аргаар арилгах хэрэгтэй.

Бэлттэх зүйлс
-Байцааны нимгэн хальс
-Аягатай буцалсан бүлээн ус
Гялгар цаас

Хүүхдийн өгзгийг угааж, цэвэр байлгах /өтгөн шингэний бохирдолгүй байх/ хэрэгтэй. Хүүхдийн өгзгөнд байцааны хальсаар жин тавихдаа өгзөг, цавь, бэлгэ эрхтэнг бүлээн усаар 3-5 удаа сайтар угаана. Дараа нь сувилагч болон ээж гараа сайтар угааж цэвэрлэнэ. Бэлтгэсэн бүлээн устай аяганд байцааны хальсаа дүрэн 1-3 минут байлгана. Ингээд зөөлөрч бэлэн болсон байцааны хальсаа хүүхдийн бэрсүүтэж хавдсан хэсэгт нааж, дээрээс нь гялгар цаасаар дарж өгнө. Гялгар цаас нь хүүхдийн өмд болон ойр орчинг норгохоос хамгаалж, мөн байцааны хальсны үйлчлэлийг дотогш нэвтрүүлж, бэрсүүг зөөлрүүлэхэд тустай.

Анхаарах зүйлс
Хүүхдийн өгзгийг бэрсүүтэй удаан байлгаснаар хүүхэд зовиурлах, шаналах, мөлхөх, явж чадахгүй эмзэглэдэг. Бэрсүүн дээр дахин тарихад овойж хавдана, өвдөж, идээлж, буглаа үүснэ.

Байцааны хальсаар жин тавьж байгаа үед ариун цэврийн дэглэм сайн баримтлах нь чухал. Байцааны ашиг тус бидний өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг байцаа нь эрүүл мэндэд нэн ашигтай бүтээгдэхүүн юм. Үүнд сахар, уураг, өөх тос, фермент, эрдэс давс, витамин С, Bl, В12 зэрэг амин дэм агуулагддаг. Байцаанд их хэмжээгээр агуулагддаг калийн давс нь бөөрний өвчинд, шүүс нь элэг цөсөнд маш сайнаар нөлөөлдөг. Байцаанд шарх эсэргүүцэх бодис байдаг. Мөн шинэ байцааны навчийг том далбагар чигт нь хуулж аваад толгойгоо битүү хучиж, гадуур нь аччуур ороогоодхэсэг байхад толгой өвдөхөө болино. Байцаагаар толгойгоо битүү хучсан чигтээ унтаж ч болно. Өлөн элгэн дээрээ байцааны шүүс уух нь ходоод, элэг цэвэрлэж, хавдраас урьдчилан сэргийлнэ.