Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Зөвлөгөө
Та гэртээ талх барьж чадах уу
Орц:
  • Гурил-500 грамм /ямар ч гурил байж болно/
  • Масло-100 грамм
  • Элсэн чихэр-50-100 грамм
  • Ус-150-200 грамм
  • Өндөг- 1 ширхэг
  • Өсгөгч- 15 грамм /нэг ширхэг данболи/
  • Давс
Хийх арга:
Бүлээн усанд өсгөгч, давс, элсэн чихэр, масло, өндгөө хийн сайтар хутгаад гурилаа зуурна. Хамгийн гол нь усаа хэт халааж, хөргөж болохгүй шүү. Сайтар нухаад 15-20 минут амраана.
Амарсан гурилаа ахин нухаж тосолсон ширмэн саванд хийж дулаан газар хөөлгөнө. Ингээд зуурмагаа зуухныхаа/плитька/ дунд хэм дээр 10 минут болгоод галыг нь багасгаж ахин 15 минут жигнэнэ.
Үүний дараа талхаа савнаасаа салгаж нөгөө талаар нь адил хэмд жигнэнэ.