Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Зөвлөгөө
Өглөөний унд уудаггүй бол ой тогтоолт мууддаг
Шөнө унтаж өнгөрүүлсэн найман цагт таны бие организм хоол тэжээлгүй, усгүй болдог тул энергийн нөөцөө өглөөдөө сэргээж, шинэхэн амин дэмтэй хоол хүнс хэрэглэн, бүх л өдөр зарцуулах хүч энергийг олж авах хэрэгтэй.

Унтаж байх үед цусан дахь сахарын түвшин огцом доошилдог. Өглөөний унд уухаас байнга татгалзах нь ой тогтоолтыг муутган, анхаарал татах явцыг сааруулдаг хэмээн эрдэмтэд үзэж байна.
Нөгөө талаас, өглөөний унд уусны дараа цусан дахь сахарын хэмжээ нэмэгдсэнээр унтах үед алдагдсан бодисын солилцоо дахин сэргэж ирдэг. Энэ  бол бүх бие организмд тустай үйл явц.

Гэхдээ өглөөний ундны орц менюд онцгой анхаарах хэрэгтэй.  Өглөөний унд нь бие организмыг тэжээллэг бодисоор бүрэн хангах хэмжээний байх шаардлагатай. Өдөр тутам тогтмол өглөөний унд уух нь биеийн жингээ барих, хоолны дуршил сайжруулах хамгийн сайн арга.

Өглөөний унд нь өдрийн турш цатгалдахаас сэргийлдэг. Өглөөний унд нь хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин тусах эрсдлийг хоёр дахин бууруулдаг бөгөөд зүрх судасны өвчнөөс ч сэргийлнэ. Мөн дааврын хэвийн үйл ажиллагааг хангаж, цусан дахь сахарын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд барихад тустай.

Өглөөний унд нь ядаргаа, нозоорсон байдлаас гаргана. Эрч хүчийг нэмэгдүүлж сэтгэл санааг өөдрөг болгоно. Анхаарал төвлөрлийг дээшлүүлж, оюун ухааныг сэргээнэ. Мөн өглөөний унд нь эрүүл аргаар жингээ барих, жингээ бууруулахад тустай.