Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Зөвлөгөө
Тэжээллэг бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ
Амин дэм, тэжээллэг бодисоор арвин асар их хүнсний бүтээгдэхүүн бий.

Амин дэмээр дүүрсэн бүтээгдэхүүнийн жагсаалтыг гаргахад бурзгар байцаа тэргүүнд нь бичигджээ.  Түүний нэг навчинд А. С, В амин дэм хоногийн нормоос хоёр дахин их байдаг гэнэ. Мөн бурзгар байцаа марганцаар баян.

Хоёрдугаарт бичигдсэн түрэг шош- фасольд тослог багаас гадна уураг, эслэг арвин. Түүнд эрүүл мэндийг барьж байх антиоксидант гэх чөлөөт радикалуудыг барих бодис ихтэй. Хэвийн бодисын солилцооны үеэр үүсэх чөлөөт радикалууд нь хавдар үүсгэх, хөгшрүүлэх зэрэг сөрөг үйлдлийг өдөөдөг.

Хясаа нь омега-3  гэх тослогийн хүчлээр баян бөгөөд цайр ихтэйгээс гадна шаардлагатай  хэмжээний төмрийн гуравны нэгтэй.

Өндөр чанарын уураг, кальци, калий ихтэйгээрээ сүүн бүтээгдэхүүнээс йогурт хамгийн тэжээллэг нь боллоо.

Амтат төмс батут нь А амин дэм, калий ихтэй. Хэрэглэсний дараа удаан хугацаанд цатгалан байлгадаг учраас хэт идэхээс хамгаалж байна гэсэн үг.

Мөөгнүүд Д амин дэм, зэс, калийгаар баян. Мөн хорт хавдартай тэмцдэг селен гэх бодистой.

Фисташка гэгдэх гол төлөв дундад Ази, бага Азид ургадаг модны самарт Е амин дэм, калий, магний тоо томшгүй эрүүл тос байдаг.

Эцэст нь киви жимс С,  А, Е амин дэм, антиоксидантаар баялагаас гадна  калий, эслэг ихтэй хэмээн хамгийн ашигтай бөгөөд тэжээллэг хүнсний жагсаалтыг төгсгөж байна.

Холестерины төвшинг бууруулах бүтээгдэхүүнүүд

Холестериныг тойрсон маш их маргаан байгаа. Түүнийг хортой гээд тослог багатай хүнс хэрэглэх нь зөв гэж америкчууд  ярьдаг.

Бусад мэргэжилтнүүд түүнийг хортой ч ашигтай гэж ангилаад түүнгүйгээр организм хэвийн ажиллахгүй гэдэг.

Холестерин нь тослогтой загас, ургамалын болон цэвэрлэгээгүй буурцаг, маалинга, гүнждийн тосонд байдаг. Цэвэрлэгдэн шүүгдээгүй тосоор шарсан хоол хийж болохгүйг санаарай.

Цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг хэдэн бүтээгдэхүүнийг танилцуулья.

1. Жүржийн жимсүүд

Тэд пектин гэх бодисоор баялаг бөгөөд ходоодонд зунгааралдсан маас үүсгэдэг уусмал нь түүнээс холестериныг цусанд шингэхээс өмнө ялгаруулан гаргадаг байна.

Жүржийн мармелад

1 ш. грейпфрут
1 ш. Бэрсүүт жүрж
2 нимбэг
600 гр сахар
2,5 шилэн аяга ус

Алхам 1. Жимсийг угаагаад шүүсийг нь зөөлөн хэсэгтэй нь хамт шахан авна.

Алхам2. Жимснийхээ хальсыг халуунд тэсвэртэй саванд хийн түүнд шүүс, ус хийнэ. Мөн тийш нь марльд боосон үр, цагаан сэмэрдэсийг нь хийгээд 15-20 минутын турш чанана.

Алхам3. Марлийг гарган аваад сахар нэмэн өтгөрч, зунгаартал нь үргэлжлүүлэн чанадаг. Хөргөөгөөд л мармелад бэлэн.

2. Лууван

Түүнд жүржийнх шиг пехтин их учраас нөгөө хортой холестериныг организмаас гаргадаг. Хоёр лууван идэхэд л холестерины 10 хувь нь алга болно.
 
Луувангийн котлет

3 лууван
3 өндөг
2 хоолны халбага ургамалын тос
100 г гурил

Давс таарамжаараа

Алхам 1. Лууванг цэвэрлээд том үүрүүл дээр үрнэ.
Алхам 2. Лууван дээрээ өндөг, гурил, давс нэмээд хутгаж котлетаа хийнэ.
Алхам 3. Хайруулын тогоогоо гал дээр тавин тос хийж халаана.
Алхам 4. Котлетаа хоёр талаас нь хальс үүстэл шарна.
Шаг 5.Зөөлөн галдээр, хэдэн хэдэн удаа эрүүлэн  шарахдаа таглах хэрэгтэй.



3. Фисташка

Цусанд холестериныг  шимүүлэхэд саадтай фитостероп бодис, ургамалын натурал бодис ихтэйгээс гадна тослогийн хүчлүүд, сэмэрдэс, антиоксидантаар арвин.





4. Цай

Цайнд байдаг танин гэх бодис нь цусан дахь хоеётерины хэмжээг хянаж байхад тустай. Ногоон цайнд танин илүү их.




5.Амтат чинжүү

Тэр судас бэхжүүлэхээс гадна холесттериныг организмаас гаргадаг. Мөн цусны даралт ихсэхээс сэргийлдэг бөгөөд зөнөглөлтөөс хамгаална. Маш их амин дэмтэй учраас чийгтэхийн эсрэг үйлчилгээтэй гэж үздэг.

Улаан чинжүү, сонгинын салат

2 чинжүү
2 улаан бөөрөнхий сонгино
1хоолны халбага ургамалын цэвэршүүлсэн тос
1хоолны халбага цөгцгий тос
4хоолны халбага улаан дарс
Нунтагласан хар чинжүү

Хатаасан базилик

Алхам 1. Сонгиноо хагас цагираг маягаар, чинжүүг  урт нарийханаар хэрчнэ.
Алхам 2.Хайруулын тавагт цөцгий тосоо халаан ургамлын тос нэмээд ногоогоо хоёр минут орчим шараад галаа багасган ногоог зөөрөлтөл нь жигнэж болгоно.
Алхам 3. Дарс нэмээд түүнийг уурстал чана. Давслаад базилик чинжүү нэмэн бэлэн болгоно.


6. Чэс

Маш их калийтай учраас зүрх судасны өвчинд сайнаар нөлөөлдөг. Тэд ус-давсны солилцоог хэвийн болгон, хүчил-шүлтийн тэнцвэрийг бариулахаас гадна цусан дахь холестерины төвшинг буулгадаг.



Гахайн давсалсан махтай чигнэсэн чэс

2 чэс

100 гр гахайн шорвог мах
3 хоолны халбага өтгөн цөгцгий
Багц кинза ногоо
1/3 чайны халбагааджика гэх саримас, тунхуу зэргийн соус
80 г үрсэн бяслаг

Алхам 1. Чэсийг  угааж, таллан хэрчээд маслотай хайруулын төмөр дээр тавина.

Алхам 2. Гахайн шорвог махыг нарийхнаар хэрчээд жижиглэн хэлчсэн ногоотойгоо  холин цөгцгий, соусаа холиод дээр нь чэсэн дээрээ тавина.

Алхам 3. 180°С градус хүртэл халаасан шарах шүүгээнд 15 минутын турш шараад үүрүүлсэн бяслагаар хучин үргэлжлүүлээдн зөөлөртөл нь жигнэн болгоно.