Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Зөвлөгөө
Ашигтай “дүр эсгэх” хоолнууд
 
Өндөг...

Холестерин бууруулах Омега-3 гэсэн тослогийн хүчлээр арвин гэж тооцогддог. Омега-3 нь бидний нервээр гүйх нервийн түлхээст тус болдог. Үүний хажуугаар тослогийн хүчлүүд нь судасны ханыг бэхжүүлдэг ба бөглөрөл үүсгэхийн эсрэг нөлөөтэй.

Алдаа нь юу вэ? Судалгаагаар өндгөнд байдаг  тэр Омега-3 нь организмд эерэг нөлөөгүй болох нь тогтоогджээ. Зөвхөн Омега-3 хүчлийн EPA (ЭПК); DMA (ДГК); ALA (АЛК)гурван төрөл нь л ашигтай гэнэ. Организмд хэрэгтэй Омега-3 улаан загасанд байдаг. Сёмга, хариус, яргай, туна загасаар л өөрийгөө тэжээн зугаацуул. Тэр нь амттай, ашигтай.



Хүрэн манжин...

Энэ ногоо нь С амин дэм, фолийн хүчил, эслэг болон хавдрын эсрэг антиоксидант агуулдаг.

Алдаа нь юу вэ? Хүрэн манжинд усанд уусах дургүй давсны оксалатууд, щавелийн хүчлийн давс ихтэй.

Хүрэн манжин ихээр хэрэглэх нь бөөрний чулуу үүсгэдэг бөгөөд хүрэн манжин нь хоол идэх дур хүслийг нэмэгдүүлдэг. Түүнийг чаналгүй салат хийн хэрэглэвэл зохистой.


Винегрет...

Хоолны дэглэм барьж байгаа хүнд энэ салат их таармаар санагдаж магадгүй юм.

Алдаа нь юу вэ? Винегретэд амин дэм бага, тэр зүгээр л хоолны дур хөдөлгөдөг. Ногоог чанах үеэр бүдүүн сэмэрхий ширхэгүүд нь эвдэрч ашигтай бодис багасдаг ба ашигтай целлюлоза нь ердийн нүүрс ус болон хувирна.

Амархан шингээд өтгөн шингэний үйл ажиллагааг зохицуулж байдаг чухал үүргээ алдаад эхэлдэг. Чанасан ногоонд сахар их нэмэгддэг учир хоолны дур хүслийг өдөөдөг. Жингээ хасч байгаа хүнд энэ салат хэрэггүй. Ашигтайгаар бэлтгэх хувилбар нь ногоог хагас болгон хийсэн винегрет гэж болно.





Лууван...

Эслэг ихтэй учраас түүнийг өтгөн хатахад хэрэглэж болно. Луувангийн өнгийг тодорхойлдог бета-каротин нь А амин дэмийн урьдатгал болох ретинол юм. Тэр нь хараанд сайн нөлөөтэй.

Алдаа нь юу вэ? Лууван сахар ихтэй. Шинэ ногоонд нь 100 грамм нь 30 коларийн илчлэгийн агуулгатай. Гэхдээ түүнийг чанахад эслэг нь сахар болон хувирдаг. Тэр сахар нь амархан шингэж, ходоодноос цусанд ордог. Цуснаас нь асуудалтай газруудад нэвтэрнэ.

Луувангийн нэг гай нь өлсгөлөн байдлыг өдөөдөг нь! Хоолны мэргэжилтнүүд гликемикийн өндөр индекстэй бүтээгдэхүүний тоонд түүнийг оруулдаг. Лууван цусан дахь глюкозын хэмжээг эрс нэмэгдүүлдэг нь инсулины ялгаруулалтыг ихэсгэнэ. Инсулин л нүүрс усыг өөх болгодог юм. Глюкозын  нэмэгдэл нь өлсгөлөнгийн мэдрэмжийг үүсгэх бөгөөд үүнээс болон бид дандаа өлсөж байдаг гэнэ.

Лууванг түүхийгээр нь хэрэглэхэд илчлэг багатай ба хамгийн ашигтай хувилбар нь болно. Луувангийн салатад нимбэгийн жүүс, яншуй зэрэг ногоог нэмэрлэвэл тэдний эслэг нь луувангийн сахрын илүүдлийг гадагшлуулдаг.