Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Зөвлөгөө
Малчид нийгмийн даатгалад хэрхэн хамрагдах вэ?

Малчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх талаар төр засгаас олон арга хэмжээ авч байгаагийн нэг илрэл нь эрүүл мэндийн даатгал юм. Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна. Иймд малчин та бүгд даатгалын шимтгэлээ тасралтгүй төлөх үүрэгтэй. Эрүүл биед саруул ухаан оршино гэдэг шүү дээ.  Малчин та бүхэн эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлнө.

Хаана хэнд хандах вэ?
Малчин та сумынхаа нийгмийн даатгалын байгууллагын эрүүл мэндийн даатгалын байцаагчид хандаарай.

Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?
·         Иргэний үнэмлэх
·         Нэг хувь цээж зураг
·         Гэрчилгээний үнэ төлсөн баримт
·         Нэг жилийн шимтгэлээ нийгмийн даатгалын дансанд төлсөн баримт
Эрүүл мэндийн даатгалтай иргэн хувийн эмнэлэг эмийн сангаар үйлчлүүлвэл эмчилгээний зардлыг олгоно.

                       
Д/д  
         Заавал даатгуулагч
Шимтгэлийн хэмжээ /төгрөг/ Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх хүн, байгууллага
Сард Жилд
1 Малчин   28800 Даатгуулагч өөрөө

Эрүүл мэндийн даатгалаас гадна нйигмийн даатгалыг төлж байх ёстой. Нийгмийн даатгалын санд шимтгэл төлж даатгуулснаар малчин таны нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж , төлбөр авах эрх үүснэ.

Малчин нийгмийн даатгалын сарын орлогоосоо хэдэн хувиар тооцож шимтгэл төлөх вэ?  Гэрээнд зааснаар шимтгэл төлөхөөр сарын орлогын дүнгээс мөн хуулинд заасан хувь , хэмжээгээр тооцож шимтгэлээ төлнө. Үүнд: Тэтгэвэрийн даатгалд-10.0%
ü  Тэтгэмжийн даатгалд- 1.0%
ü  Үйлдвэрлэлийн осол, мэргэжилээс шалтгаалсан өвчний даатгалд -1.0%

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах хүсэлтийг ямар байгууллагад тавьж шийдвэрлүүлэх вэ?
Малчин та сумынхаа нийгмийн даатгалын байгууллага байцаагч\_тай гэрээ байгуулна. Энэхүү гэрээг 2% үйлдэж 1хувийг даатгуулагч, нөгөө хувийг нийгмийн даатгалын хэлтэс байцаагч-т хадгална.
Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахад ямар материал бүрдүүлэх вэ?
ü  3х4 хэмжээний зураг-2
ü  Цахим үнэмлэх
ü  1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр зэргийг бүрдүүлнэ.

Малчдын тэтэгэврийн даатгалыг нөхөн төлүүлөх тухай: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдээс 1995 оноос хойшхи тэтгэвэрийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэж байгаа. Малчин, хувиараа хөдөлмөр эрлэгчдийн тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг 2016 оны 10-р сарын 07 нд УИХ-аас Засгийн газарт өргөн барисан байна. Хэрэв энэ хууль батлагдвал 2018 оны 01-р сарын 01-нээс хэрэгжиж эхлэх юм байна.