Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Зөвлөгөө
Байгалийн хүнд нөхцлөөс мал сүргээ хэрхэн хамгаалах вэ?
Зуд, ган, хүчтэй цасан шуурга, хүйтэн бороо, мөндөр зэрэг байгалийн гамшиг зэрэг үзэгдлүүд манай оронд давэамж ихтэй тохиолддог. Иймээс дээрхи гамшгаас урдчилан сэргийлэх хэрэгтэй.

Зуд болсон үед анхаарах: 
·         Малаа сайн муугаар нь ялгаж мууг нь байнга тэжээж, дунд зэргийн тарга хүчтэйд нэмэгдэл тэжээл өгч бууцаар хангах;
·         Өдөр өдөрт нь ашиглах бэлчээрийн цасыг тухайн үед нь арилгах;
·         Бэлчээр хомс, тэжээлийн нөөцгүй бол урьдчилан товолсон өнтэй нутагруу ойрын болон алсын отор нүүдэл хийх,
·         Зуд болсон газраас нүүхдээ өдөрт бод малыг10-15 км, бог малыг 5-8 км тууварлахаар дамжин хоноглох газруудыг тогтоох;
·         Дамжин өнгөрөх газруудад малын хөнгөн маягийн хороо, бууц, хэвтэр, тэжээл, усны нөөц зэргийг эхний цуваанд явуулах;
·         Отроор явах хүмүүсийнхээ хүнс, гэр бараа, хөсөг уналга дулаан хувцсыг бэлтгэх;

Харын зуднаас сэргийлэх:   
·         Хот айл бүр худагтай байх ба харз усны ойролцоо байх;
·         Гол мөрний мөс цоолж малаа услах;
·         Нэг харз, худгийн усны ойролцоо олон мал бөөгнүүлэхгүй малынхаа тоог зохицуулсан байх;
·         Худаг, усны боломжгүй бол цасархуу нутагруу дөхөж буух;

Цасан шуурга болон шороон шуурганаас сэргийлэх:
·         Цаг уурын мэдээ авч бэлтгэх;
·         Бэлчээрт зэлүүд яваа адуу, тэмээ,үхрийг бөөгнүүлж ойр байлгах;
·         Шуурга өнгөртөл малаа хотондоо байлгах;
·         Тэжээх болмжгүй бол малаа нөмөр газар бараадуулах;
·         Нутаг усныхантайгаа хамтарч малаа шуурганд уруудахаас хамгаалсан хорго, хаалтнөмөр хийх;
·         Салхин талыг хааж, хотноос 5-6 метр зайд мод, бут тарьж хамгаалалт хийх;
·         Шуургатай үед хотондоо гэрэл гэгээ гаргаж, дуу чимээ өгч байвал мал уруудахгүй;
·         Адуутай бол азаргаа уяж,бусад сүргийг зогсоох;

Хүйтэн бороо, мөндөрөөс сэргийлэх:
·         Цаг уурын мэдээ авч явах;
·         Хаваржаандаа ойр байх малаа хашиж хамгаалах;
·         Ахар ноос түрээгүй үед тэмээ, хонины ноосыг хүчээр зулгааж авахгүй байх;
·         Ой, мод хад,асгатай дэрс халгайтай ойрын нөмөр газар малаа бэлчээх;
·         Осгосон мал оруулах асар майхан илүү гэр, халхавчтай байх;
·         Шөнийн хүйтэнд болон хээр осгосон малыг бага зэргийн хүйтэн ус өгч, биеийг нь үрж дулаацуулсны дараа сэрүүн байранд битүү дарж адууны махны шөл, шар тос, сонгино, сармис өгнө. Дулаацуулсны дараа нэмнэж бага зэргийн давстай хар цай, исгэлэн ундааг бага багаар өгөх;Малыг осгохоос сэргийлэх:
·       Осгосон малд тусламж үзүүлэх ардын уламжлалт аргаас дурьдвал:
·         Хүчтэй шуургамөндөртэй үеудаан хугацаагаар үргэлжлэх үед малд, гурил, хивэг зуурч бага багаар малын аманд хийж өгч байвал осгохоос сэргийлнэ.
·         Осгосон малыг битүү хучиж бүлээн цай цутгаж уулгана.Төл малд эхийнх нь бүлээн сүүг өгнө. Осгосон малыг шууд дулаан байранд оруулж болохгүй
·         Осгосон малд бамбай өвс/чимх хиртэй 200-300мл усанд/ буцалгаж хандлаад өгөхөд хурдан сэхдэг байна.
·         Осгосон малд цайны халбага хар чинжүү/хандлаад / өгөхөд түргэн сэхнэ.
·         Хөлдсөн, хайрагдсан хэсэг дээр давирхай буюу зуурсан гурил тавин хорыг авна.
Мал төллөхөд эх барих анхан шатны тусламж үзүүлж чаддаг байх хэрэгтэй.

Өвөлжилтийн бэлтгэл, төл хүлээн авч бойжуулах ажил
Байгаль цаг уурын өөрчлөлт эрчимтэй явагдаж, ган зудны давтамж ихсэн, цөлжилт тэлж, бэлчээр хомсдож байгаа үед мал аж ахуйд тохиолдож байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулахад өвөлжилтийн ёэлтгэлийн хангалт чухал ач холбогдолтой.
Өвөлжилтийн бэлтгэлийн хангалт
·         Өрхийн гишүүд эрүүл мэндийн даатгалд хамрагдах ба жил бүр эмнэлгийн нарийн мэргэжлийн үзлэг шинжилгээнд хамрагдаж байх;
·         Цаг агаар хүндэрсэн үед адуугаа алсын оторт явуулах, бусад эр сувай малыг ойрын оторт гаргах;
·         Сум багийн ИТХ-аар бэлчээр ашиглалтын төлөвлөгөөгөө батлуулсан байх;
·         Мал эмнэлэг, үржлийн албатай байгуулсан гэрээний дагуу мал сүрэгтээ ангилалт, үзлэг шинжилгээ хйилгэсэн байх;

Өвөлжилтийн бэлтгэлээ айл бүр, өрх бүр дараах байдлаар хангах
·         Гэрээ бүрэн дулаалсан байх;
·         Отор нүүдлийн гэртэй байх;
·         2-3 тн нүүрстэй, 5 куб/м түлшний мод бэлтгэх, 5тн аргал хөрзөнтэй байх;
·         Радио, зурагттай, гар утастай байх;
·         Радионы нөөц зай, гар чийдэнтэй байх;
·         Хүнсний 3 сарын хэрэглээний  зүйлсийн нөөцтэй ;
·         Дах 2ш, эсгий гутал 4 хос;
·         Цахилгаан үүсгүүр 1ш;
·         Мал эдэлгээний тоног хэрэгсэл , уяа, тайлага бүтээлэгтэй;

Өрхийн эмийн сантай байх.
·         Халууны шил, хөвөн марль 2-5 ш
·         20,0 гр тариур 2ш
·         10,0 гр тариур 2ш
·         5,0 гр тариур 10ш
·         2,0 гр тариур 10ш
·         Халууны эм, гэдэс ходоодны эм, даралтны эм, өвчин намдаах эм, эмнэлэгийн зориулалттай спирт тус тус бэлтгэх шаардлагатай.