“Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний хөгжил” сургалт, семинар, туршлага судлах талбайн өдөрлөг боллоо

 

Монгол Улсад атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн хүрээнд Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв, Монгол ногоо төсөлтэй хамтран “Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний хөгжил” сэдэвт сургалт-семинар, туршлага судлах талбайн өдөрлөгийг Дархан-Уул аймагт 2019 оны 08 дугаар сарын 12-14-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулж байна.

Тус хэлэлцүүлэг, туршлага судлах аялалд Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн Инноваци, зөвлөх, нэвтрүүлэх үйлчилгээний Хэлтсийн дарга С.Нандинцэцэг, “Тогтвортой хөдөө аж ахуй” төслийн зөвлөх Б.Эрдэнэболор,  Монгол ногоо төслийн Захирал Т.Төрмандах, Урилгаар Хоккайдо мужийн экстейншиний зөвлөх К.Ватанабэ, 21 аймгийн Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээг хариуцсан мэргэжилтнүүд, холбогдох Төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн төлөөллүүд оролцлоо.

Хэлэлцүүлэг, туршлага судлах аяллыг зохион байгуулснаар Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээний үйл ажиллагааг идэвхжүүлэх, Япон Улсын нэвтрүүлэх үйлчилгээний туршлагаас суралцах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

Тогтоол

October 3, 2019

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn