“CREATIVE DESIGN” УРАЛДААН ЗАРЛАГДЛАА”

“CREATIVE DESIGN” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ:
Улаанбаатар хотын 380 жилийн ойн “Бүтээлч ажлын төлөвлөгөө”-нд тусгагдсан “БҮТЭЭЛЧ ХОТ” хөтөлбөрийн хүрээнд
ХОЁР. ЗОРИЛГО:
Олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, байгальд ээлтэй,  дэвшилтэт техник, технологийг ашиглан өрсөлдөх чадвар бүхий чанартай,  шинэлэг дизайнтай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаруулахад оршино.
ГУРАВ. ХАМРАХ ХҮРЭЭ:
–    Аж үйлдвэрийн салбар
ДӨРӨВ. ТАВИГДАХ ШААРДЛАГА:
–    Бүтээгдэхүүний дизайны шинэлэг байдал,
–    Өвөрмөц, оновчтой шийдлийг шингээсэн байх
–    Ижил төрлийн бүтээгдэхүүнээс ялгарах давуу тал
–    Байгальд ээлтэй байх
–    Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангасан байдал
–    Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн
ТАВ. ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
–    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
–    Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар
ЗУРГАА. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
–    Бүтээгдэхүүний танилцуулга
–    Бүтээгдэхүүний дизайны  ач холбогдол
–    Онцлог, шинэлэг байдал
–    Фото зураг, тайлбар бүхий танилцуулга /нягтрал сайтай, тод харагдахуйц/
ДОЛОО. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:
–    2019 оны 09 дүгээр сарын 09-өөс 10 дугаар сарын 08-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Засаг захиргааны V байр, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын 203 тоотод хүлээж авна.
–    Мөн ub.industry4@gmail.com цахим хаягаар материал хүлээн авна.
–    Холбоо барих: 70111299 , 88092698, 90669993
НАЙМ. ШАЛГАРУУЛАХ ЗАРЧИМ
–    Нийслэлийн холбогдох газруудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн дүгнэж  шалгаруулна.
–    “Creative industry” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, аж үйлдвэрийн салбарын шилдэг 100 байгууллагын төлөөлөл оролцоно.
ЕС. ШАГНАЛЫН САН
–    8 000 000

 

Эх сурвалж: Idia.ub.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

Тогтоол

October 3, 2019

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn