ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВИЙН ЗАГВАР АЖ АХУЙН ӨВЛИЙН ХҮЛЭМЖИНД ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ, ТУРШИХ 3 ТАЛТ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАХААР БОЛЛОО

“Монгол-Япон” төвөөр дамжуулан Япон улсын Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын хэрэгжүүлж буй “Жижиг дунд үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн зорилго” бизнесийг дэмжих төслийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаагаа өргөтгөхийг хүсч буй “Кацүра Сэйки” ХХК-тай “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих тоног төхөөрөмж”-ийг туршилтаар суурилуулахад хамтран ажиллах тухай 3 талт санамж бичгийг байгуулах уулзалт 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдөр болов.  Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн Захирал Р.Цогтбаатар, Хэлтсийн дарга И.Ханымхан, “Кацүра Сэйки” ХХК-ны Захирал Сатоши Тате, менежер Кенжи Канеда, орчуулагч н.Сүхболд, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Бизнесийн хамтын ажиллагааны дарга Ж.Оюунчимэг нар харилцан санал солилцож, “Санамж бичигт” гарын үсэг зурахаар боллоо.

Санамж бичиг байгуулж хэрэгжүүлснээр Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн Төв аймгийн Борнуур сум дахь Загвар аж ахуйн өвлийн хүлэмжийн халаалтын системийг шинээр турших, мөн хүлэмжинд тариалах улаан лооль, чинжүү, хаш, гүзээлзгэнэ, өргөст хэмх зэргийн ургалтын байдалд хүчилтөрөгчийн тоног төхөөрөмж хэрхэн нөлөөлж буйг туршин судлах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

Тогтоол

October 3, 2019

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn