МАЛ ЭМЧЛЭХ УЛАМЖЛАЛТ МОНГОЛ АРГА

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв нь Салбарын үйлдвэрлэл эрхлэгчдэд мэдлэг мэдээлэл түгээх чиг үүргийн хүрээнд малчид, малын эмч, мал эмнэлгийн мэргэжилтэн нарт зориулан олон төрлийн гарын авлага, нугалбар, зурагт хуудас хэвлүүлэн хүргэж,  шинэ техник, технологи, инновацийн бүтээгдэхүүнийг суртачлах, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд нь дэмжлэг үзүүлдэг.

Энэ удаад “Мал эмчлэх уламжлалт Монгол арга” гарын авлага зөвлөмжийг төвийн Мал эмнэлгийн эрдэмтэн зөвлөхүүдийн дэмжлэгээр нэгтгэн хэвлүүлэв.

Монголчуудын  мал сүргээ адгуулах, эмчлэх, урьдчилан сэргийлэх баялаг их уламжлалаас дээжлэн авч түмэн олны хүртээл болгох их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Төвийн зөвлөх, Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор, профессор Д,Оргил, Дэд профессор Ж.Батаа нартаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, номын цагаан буян нь арвижин дэлгэрэхийн ерөөл өргөе!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

Тогтоол

October 3, 2019

© 2019 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn