МАЛЧИН ӨРХ НЬ МАЛАА ЭРҮҮЛ БАЙЛГАХЫН ТУЛД, АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ЖАГСААЛТ/ МАЛЫН ЭМИЙН САН/

Өдийг хүртэл малчид өөрсдийн мэдэх уламжлалт аргад тулгуурлан малаа эмчилж ирсэн туршилагатай. Гэвч  дээрх аргаар эмчлэх боломжгүй бэртэл гэмтэл зарим халдваргүй өвчний үед эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэх шаардлага гардаг. Иймд малчин өрх бүр малын эмийн сандаа дараах зүйлүүдийг байлгаснаар малдаа анхан шатны тусламж үзүүлэх бүрэн боломжтой болно.

  1. Халууны шил
  2. Хайч, хямсаа
  3. Уян чангалуур
  4. Цус тогтоох бинт, наалт
  5. Нэг удаагийн бээлий
  6. Хамрын бахь
  7. Мал хөнгөлөх хутга
  8. Мал тэмдэглэх /ээмэг, хайч, бахь/
  9. Чиг бариж боох мод
  10. Зүү, тариур, дуслын систем төрөл бүрээс, дуслын шингэн
  11. Гар халдваргүйжүүлэх уусмал
  12. Ариутгасан хөвөн
  13. Ариутгалын бодис / Hi-cop, экоцид/
  14. Паразит өвчний зарим эм бэлдмэлүүд цахлайн тосон түрхлэг
  15. Дэлэнгийн тос
  16. Төрөл бүрийн витаминууд

 

Уламжлалт аргаар эмчлэх эмийн ургамал, багаж хэрэгсэлүүд

  1. Төрөл бүрийн цус ханах, хатгах хатгуурын хутга нь урт, богино, нарийн, бөөрөнхий, хавтгай, гурвалжин хэлбэртэй гангаар хийгдсэн байна.
  2. Гүзээ дүүрэнгийн үед хий гаргах зориулалт бүхий гүзээ цоолох гуурсан цоолтуур буюу трокар гэнэ
  3. Үхрийн элдүүр орсон шөрмөс
  4. Төрөл бүрийн эмийн ургамлууд /ганга, цагаан мөөг, алтан гагнуур,сөд, халгай, чихэр өвс , арц, таван салаа гэх мэт/
  5. Адууны тос
  6. Хөөтэй шар тос

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

Тогтоол

October 3, 2019

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn