ХААҮШУОНТ-ийн албан хаагчид ”ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ-ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ” аянд нэгдлээ

Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэхүү аяны зорилго нь хөвгүүд эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийлэлийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийлэлийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.
Тус аяныг Монгол Улсад анх удаа 1998 оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд Жендэрийн үндэсний хороо нь 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Манай улс энэ жил энэхүү өдрүүдийг ” ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ-ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ – уриатай тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн нийт албан хаагчид “Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг аян”-д нэгдэж, “Цагаан тууз” зүүж, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхээ илэрхийллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

Тогтоол

October 3, 2019

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn