ПРОГРАММ ХАНГАМЖ, МЭДЭЭЛЛИЙН САН, СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД АВНА.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХАРЬЯА “ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВ”-Д ПРОГРАММ ХАНГАМЖ, МЭДЭЭЛЛИЙН САН, СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД АВНА.

Албан тушаалын чиг үүрэг:

 

–  Өдөр тутмын хэрэгцээнд дэх компьютер техник гадаад дотоод сүлжээний найдвартай, хэвийн ажиллагааг хангах.

– Эрхлэн хөгжүүлж буй вэб-сайт, блогийн хөгжүүлэлт, тасралтгүй ажиллагааг хангах.

– Төвөөс зохион байгуулж буй бүх төрлийн үйл ажиллагааны программ, техник хангамжийг зохицуулахын зэрэгцээ хэвлүүлэн гаргаж буй хэвлэмэл материалуудын эх бэлтгэлийг хариуцах.

– Малчин, тариаланчдын мэдлэгийг дээшлүүлэхэд зориулсан зайн сургалт, туршилт хийх, төсөл боловсруулж, хэрэгжүүлэх.

-Төвийн вэб-сайтыг шинэчилж, мэдээлэл байнга оруулах.

-Төвийн ажилтануудын компьютерийн аюулгүй ажиллагааг хангах.

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

– Мэдээлэл зүй, программ хангамжийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-Компьютерийн хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт техник, технологи ашиглах;

-Англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах;

-Багаар ажиллах, багийн амжилтыг үнэлэх, дүгнэх, хамт олонд таниулах чадвар эзэмшсэн;

-Харилцааны оновчтой арга хэлбэрийг ашиглаж, асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг шуурхай хүргэх.

– Төрийн болон бусад байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай,

– Судалгаа, шинжилгээ хийж нэгтгэн дүгнэх чадвартай

– Багаар ажиллах, бусдын эрхийг хүндэтгэх

– Монгол хэл, зөв бичгийн дүрмийг баримтлан баримт бичиг боловсруулах, аливаа ажлыг төлөвлөх, тайлагнах ур чадвар эзэмшсэн байх

 

Бүрдүүлэх материал:

 

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Диплом, холбогдох баримт бичгийн хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг бүрдүүлэн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн байранд авчирч өгөх, эсвэл mebz_0201@yahoo.com и-мэйл хаягаар 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн дотор илгээнэ үү.

 

Хаяг: ХУД, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн II дугаар байр, 101 тоот

Утас: 77228087

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

Тогтоол

October 3, 2019

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn