Малын зарим халдварт өвчин хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх нь

Малын зарим халдварт өвчин хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх нь

Даяарчлагдаж байгаа өнөө үед хүнсний аюулгүй байдлын асуудал нь нэг орны хүрээнээс хальж, олон улсын асуудал болон тавигдах боллоо. НҮБ-ын Хүнс ХАА, Эрүүл мэнд ,Олон улсын малын халдварт өвчнийг хянах товчоо зэргийн мэдээлэлээс үзэхэд, өвчтэй мал, амьтдаас хүнд халдварладаг бактер, вирус, риккетс, мөөгөнцөрийн  болон паразиттах 150 гаруй өвчин байдгийг тодорхойлж, хүнсний ариун чанар , аюулгүй байдалд онцгойлон анхаарч, юуны урьд мал сүргээ эрүүлжүүлэх, тэнд тавих эрүүл ахуй, ариун цэврийн хяналтыг эрс сайжруулж байхыг гишүүн орнууддаа зөвлөмж болгосон байна.

Эдгээрээс 40 гаруй нь буюу галзуу, томуу, боом, бруцеллёз,ям, сүрьеэ, салмонеллез, листериоз, энтробактериоз, цахлай, аспиргеллёз, токсоплазмоз, тенидиоз, эхиноккокоз зэрэг өвчнүүд монгол орны мал сүрэгт оношлогдон мал эмнэлэгийн тоо бүртгэлд бүртгэгджээ. Үүнээс үзэхэд манай орны мал сүрэг хүн ардын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг халдварт өвчний тархалт их байна.Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын мэдээнд дурьдсанаар малчид, мал аж ахуйн мэргэжилтэн, мах, арьс шир, сүү сүүн бүтээгдэхүүн боловсруулах салбарт ажиллагсад тухайн халварт өвчинд өртөх тохиолдол бүртгэгдсээр байгаа ажээ.

Манай иргэд мал аж ахуйн гаралтай мах сүү болон хүнсний бүтээгдэхүүнийг тухайн сум, дүүрэг, аймгийн мал эмнэлэгийн лабораторид нарийн шинжилгээ хийлгэхгүй зөвхөн гадаад байдлын үзлэг хийлгэх замаар борлуулж байгаа нь хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал: Мал амьтны салмонеллез нь хүнсний аюулгүй байдалд тун аюултай өвчинд тооцогддог. Энэ төрлийн өвчнийг эх орныхоо нөхцөлд судалсан зарим судлаачид бэлчээрийн маллагаатай мал сүрэгт уул өвчин нэлээд тархалттай байгааг тогтоосон. Энэ нь малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, ариун цэвэрт туйлын хянамгай хандаж байхыг сануулсан баримт юм.

Салмонеллез нь эмнэлзүйн тодорхой шинж тэмдэг үзүүлэхгүй далд хэлбэрээр өвчилж, нян тээгч болон хувираад сүргийн дотор халдвар тараагч болдог онцлогтой. Нян тээгч мал амьтны мах, сүү, өндөг зэрэг нь уул өвчний нянг үй түмээр нь агуулж байдаг учир түүнийг хүнсэндээ хэрэглэвэл уг өвчний халдвар авна. Иймээс хүнсний эрүүл аюулгүй байдлыг хангахын тулд малаа эрүүлжүүлэх, халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай болохыг анхааруулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

March 12, 2020

Тогтоол

October 3, 2019

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn