ПРОГРАММ ХАНГАМЖ, МЭДЭЭЛЛИЙН САН, СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР, ТЕХНИКЧ МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД АВНА.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ХАРЬЯА “ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВ”-Д ПРОГРАММ ХАНГАМЖ, МЭДЭЭЛЛИЙН САН, СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР, ТЕХНИКЧ МЭРГЭЖИЛТЭН АЖИЛД АВНА.

 

Албан тушаалын чиг үүрэг:

 

–  Өдөр тутмын хэрэгцээнд компьютер техник гадаад, дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах

– Эрхлэн хөгжүүлж буй вэб сайт, блогийн хөгжүүлэлтийг тасралтгүй ажиллуулах,

– Төвөөс зохион байгуулж буй бүх төрлийн үйл ажиллагааны программ, техник хангамжийг зохицуулахын зэрэгцээ хэвлүүлэн гаргаж буй хэвлэмэл материалуудын эх бэлтгэх

– Малчин, тариаланчдын мэдлэгийг дээшлүүлэхэд зориулсан зайн сургалт, туршилт хийх, төсөл боловсруулж, хэрэгжүүлэх

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

 

– Мэдээлэл зүй, программ хангамжийн мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

-Компьютерийн хэрэглээний программ, мэдээллийн дэвшилтэт техник, технологи ашиглах;

-Англи хэл, эсхүл бусад гадаад хэлээр албан тушаалын чиг үүрэгт хамаарах мэдээллийн эх сурвалжийг ашиглах;

-Багаар ажиллах, багийн амжилтыг үнэлэх, дүгнэх, хамт олонд таниулах чадвар эзэмшсэн;

-Харилцааны оновчтой арга хэлбэрийг ашиглаж, асуудлыг шийдвэрлэх, мэдээллийг шуурхай хүргэх.

– Багаар ажиллах, бусдын эрхийг хүндэтгэх

– Монгол хэл, зөв бичгийн дүрмийг баримтлан баримт бичиг боловсруулах, аливаа ажлыг төлөвлөх, тайлагнах ур чадвар эзэмшсэн байх

 

Бүрдүүлэх материал:

 

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Диплом, холбогдох баримт бичгийн хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар материалыг бүрдүүлэн Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн байранд авчирч өгөх, эсвэл mebz_0201@yahoo.com и-мэйл хаягаар 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн дотор илгээнэ үү.

 

Хаяг: ХУД, 3 дугаар хороо, Ажилчдын гудамж, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн II дугаар байр, 101 тоот

Утас: 77228087

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

March 12, 2020

Тогтоол

October 3, 2019

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn