Инновацийн бүтгээгдэхүүн Бөсгөсөн шохойн танилцуулага

Эрт дээр үеэс гадаадын орнууд  бөсгөсөн шохой буюу унтраасан шохойг газар тариалангийн салбарт хөрсний үржил шимийг сайжруулан арвин ургац авах, мал аж ахуйн салбарт мал, амьтныг халдварт өвчинд нэрвэгдэхээс хамгаалан ариутгал халдваргүйжүүлтэнд хэрэглэж иржээ.

Бөсгөсөн шохойг арьс шир, хөдөө аж ахуй, барилгын материал, бохир ус саармагжуулах, нүүрсхүчлийн хийг илрүүлэх болон сода, хлорын шохой гэх мэт олон химийн бодисын үйлдвэрлэл, автозам барих, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн / Е-526 /, шүдний сувгийн эмчилгээ зэрэг олон  салбарт өргөн ашигладаг. Мөн цэвэрлэх байгууламжийн лагийг бууруулах, ариутгал халдваргүйжүүлэлт, ХАА, мөн сайжруулсан түлшний үйлдвэрлэлд хүхрийн давхар ислийг бууруулах, сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчаар ашиглахад шаталтын үед үүсэх хүхрийн давхар исэлтэй урвалд орж султфат хэлбэрт оруулан үнсэнд нь үлдээж агаарт дэгдэх хүхрийн давхар ислийн хэмжээг 4 дахин бууруулах ач холбогдолтой  импортыг бүрэн орлосон техникийн чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн болсон юм.

ХХААХҮЯ-ны харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн “Армоно” корпорацын эрдэмтдийн багийн судлан бий болгосон “Бөсгөсөн шохой:  инновацийн бүтээгдэхүүн” нь MNS 6738: 2018 стандартын шаардлага хангасан, оюуны өмчөөр  баталгаажсан бүтээгдэхүүн бөгөөд “Монголын инновацийн 7 хоног -2018” арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2018”-ийн  “ШИЛДГИЙН ШИЛДЭГ”  бүтээгдэхүүнээр шалгарсан. Бөсгөсөн шохой буюу гидратын шохой бөгөөд инноваци шингэсэн бүтээгдэхүүн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn