Зохиогчийн эрх

 Оюуны өмч гэж : Хүний бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон үйлдвэрлэлийн болон утга зохиол урлагийн салбарын бүтээл, худалдаанд хэрэглэгддэг нэр болон дүрс юм.

ОЮУНЫ ӨМЧ 2 САЛБАРТ ХУВААГДДАГ.

  1. Аж үйлдвэрийн өмч
  • Шинэ бүтээл
  • Ашигтай загвар
  • Бүтээгдэхүүний загвар
  • Барааны тэмдэгт
  • Газар зүйн заалт
  1. Зохиогчийн эрх
  • Ном
  • Дуу авиа бүхий дүрст бүтээл/телевизийн нэвтрүүлэг,кино урлагийн бүтээл/
  • Бүжиг, жүжиг тайзны урлаг
  • Үүсмэл бүтээл
  • Дүрслэх урлаг
  • Гэрэл зураг
  • Тайлбар толь, лавлах
  • Компьютерийн программ
  • Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээл
  • Чимэглэх болон хавсарга урлаг
  • Архитектурын бүтээл,уран баримал,уран барилгын төрөлд хамаарах

Зохиогч гэж өөрийн бүтээлч үйл ажиллагаагаар бүтээл туурвисан хувь хүнийг хэлнэ.

Уран бүтээлч гэж утга зохиол, урлагийн болон ардын урлагийн бүтээлийг цирк, тайз, дэлгэц, урлагийн тоглолтонд зориулан дуулах, хөгжимдөх, жүжиглэх, бүжиглэх, унших зэргээр гүйцэтгэн тоглодог хувь хүнийг хэлнэ.

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН БҮРТГЭЛЭЭР ХАМГААЛАГДАХ БҮТЭЭЛ:

Монгол улсын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зохиогчийг  эрхээр хамгаалах бүтээлийн төрлүүд:

7.1.1. Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл бүтээл, түүнчлэн компьютерийн программ

7.1.2. Хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл

7.1.3 Дүрслэх урлагийн бүх төрөл

7.1.4. Чимэглэх болон хавсарга урлаг,тайз чимэглэлийн бүтээл

7.1.5. Архитектурын бүтээл, уран баримал, уран барилга

7.1.6. Бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл,уран нугаралт,пантомим

7.1.7. Жүжиг хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн бүтээл

7.1.8. Гэрэл зургийн болон түүнтэй төсөөтөй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл

7.1.9. Дуу авиа бүхий дүрст бүтээл

7.1.10. Үүсмэл бүтээл

7.1.11. Тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг

7.1.12. Ардын урлагийн бүтээлд тулгуурлан туурвисан үүсмэл бүтээл

Зохиогчийн эрхийн үл хамгаалах бүтээл

Монгол улсын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 8-р зүйлд зааснаар :

8.1.1. Хууль тогтоомж эрх зүйн бусад акт

8.1.2. Захиргааны шийдвэр болон хуулийн этгээд, байгууллагын албан баримт бичиг

8.1.3. Шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамж болон бусад баримт бичиг, шүүх хуралдаан дээр хэлсэн үг

8.1.4. Энэ хуулийн 8.1.1.-8.1.3-т заасан баримт бичгийн орчуулга

8.1.5. Төрийн бэлэг тэмдэг, туг, далбаа, шагнал, одон тэмдэг

8.1.6. Болсон үйл явдал, түүний үр дагавар болон тоо баримт бүхий сонордуулгын шинжтэй аливаа мэдээ мэдээлэл

8.1.7. Ардын урлагийн бүтээл, үндэсний зан заншил

8.1.8. Аливаа санаа, үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа, шинжлэх ухааны нээлт, математикийн үзэл баримтлал

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn