ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ АВАХАД БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

№    Бүрдүүлэх материал

1.Өргөдлийн маягт

Өргөдлийн маягтыг компьютерээр бөглөх ба бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхөөс гадна өөрт хамааралгүй мэдээллийг устгаж болохгүй.www.ipoim.mn сайтаас зохиогчийн эрхийн өргөдлийн маягтыг татаж авна.

2. Бүтээлийн танилцуулга

Бүтээлийн агуулга, бүтэц, хэлбэр, хэмжээ, зорилго, ач холбогдол, онцлог зэргийг тусгасан товч танилцуулга бичнэ.

3. Эх бүтээл

2 хувь бүтээлийг Оюуны өмчийн газар фонддоо авч хадгална. (бичмэл бүтээлийн хувьд эх бүтээлийг хэвлэмэл байдлаар үдэж, нуруулдаж, хавтаслаж авчирна)

4. Иргэн– Иргэний үнэмлэхний хуулбар

Зохиогч болон эрх эзэмшигч өөрийн нэр дээр гэрчилгээ авах тохиолдолд иргэний үнэмлэхний хуулбар.

Байгууллага– Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар

Хуулийн этгээдийн нэр дээр гэрчилгээ авах бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.

5. Гэрээ тодорхойлолт

Гэрчилгээ авах гэж буй бүтээлийг гэрээний дагуу туурвисан, албан үүргийн дагуу туурвисан, захиалгаар бүтээсэн мөн бүтээлийг хөндлөнгөөс санхүүжүүлсэн тохиолдолд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгох асуудлыг холбогдох гэрээ, тодорхойлолт,бусад баримтыг үндэслэн шийдвэрлэнэ. Хэрэв зохиогч нь бие дааж бүтээлээ туурвисан бол уг бүтээлийн зохиогчийг мөн эсэхийг хөндлөнгийн нотлох баримт, тодорхойлолтыг үндэслэн олгоно.

 

Жич: Эх бүтээлээс бусад материалаа авч ирэхдээ үдэхгүй авч ирэхийг анхаарна уу!

6. Үйлчилгээний хураамж төлсөн баримт

1.Ажил үйлчилгээний хураамжийг Голомт банкин дахь Оюуны Өмчийн Газар /1175116159/ тоотдансанд төлнө.

-Бичмэл бүтээл-20,000ном-25,000

D-30,000

Программ хангамж-30,000

-Дүрслэх урлагийн бүтээл-30,000

-Дуу хөгжмийн бүтээл/СD/-30.0004-

-Дууны ая,үг-25,000 төгрөгийг тус тус тушаана.

2.Гэрчилгээний тэмдэгтийн хураамжийг  Оюуны Өмчийн Газар ТБ /РД-6324983/ татварын байгууллагын /е-tax.mta.mn/ линкээр нэвтрэн орж төлбөрийн даалгавар үүсгэн банкинд 2500 төгрөг тушаан баримтыг бүрдүүлсэн материалын хамт хавсарган авчирна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинэ мэдээ

© 2020 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. agrinfo.mn