Баннер

Холбоос

Ном, товхимол
"Экстейншин " сэтгүүл 2010 он III улирал
НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2010”
 
Хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, эрүүл,аюулгүй хүнсээр хангагдах эрхийг баталгаажуулах,хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын түвшингдээшлүүлэх, үндэсний үйлдвэрлэгчид, малчид,тариаланчид, ногоочид бараа бүтээгдэхүүн, ургацын дээжээ хэрэглэгчдэд таниулах, сурталчлах зорилго бүхий Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын уламжлалт “Намрын ногоон өдрүүд-2010” нэгдсэн арга хэмжээг 2010 оны 09 дүгээр сарын 16-наас 22-ний өдрүүдэд Мишээл ЭКСПО төвд зохион байгуулна.Нэгдсэн арга хэмжээ дараахь 2 салбар үзэсгэлэн худалдаанаас бүрдэж байна.Үүнд:
1. “Эрүүл хүнс-2010” үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 
2. “Алтан намар-2010” эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын төмс, хүнсний ногоо,жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа 
“Намрын ногоон өдрүүд-2010” нэгдсэн арга хэмжээний нээлтийн ажиллагаа 2010 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 12.30 цагт Мишээл ЭКСПО төвийн гадна талбайд болно. Уг ёслолын ажиллагаанд Монгол улсын ерөнхий сайд, төр засгийн удирдлага, гадаадын Элчин сайд, консул, олон улсын байгууллагын төлөөлөгчид, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад болон залуу үеийнхнээс бүрдсэн 500 гаруй зочид төлөөлөгчид урилгаар оролцоно.
          Нэгдсэн арга хэмжээний үеэр ХХААХҮЯ, МХЕГ,СХҮТ, ЖДҮГ, ШУТИС, ЭМЯ, Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, ЭМШУИС,МҮХАҮТ, Сав баглаа боодлын зөвлөл болон дотоод гадаадын төсөл хөтөлбөрүүдийн мэдээллийн булангуудажиллаж, ХЭРЭГЛЭГЧ танд мэдээлэл зөвлөгөө хүргэж,үйл ажиллагаагаа сурталчилна.
          “Эрүүл хүнс-2010” үзэсгэлэн худалдаанд нийслэл,хөдөө орон нутгаас хүнсний 100 гаруй аж ахуйн нэгж,байгууллага оролцож, 700 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэгч танд хүргэнэ. Монгол улсад хүнсний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хүнсний үйлдвэрүүдийг сурталчлах өдөрлөг зохион байгуулагдана.
         “Алтан намар-2010” шинэ ургацын баярт 12 аймгийн 60 гаруй сумын 400 гаруй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага оролцож, эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний үзэсгэлэн худалдаа явуулахын зэрэгцээ газар тариалангийн салбарын гадаад дотоодын төсөл,хөтөлбөрүүд үйл ажиллагаагаа сурталчилж, өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулна. Хэрэглэгч та бүхэн шинэ ургацын төмс, хүнсний ногоог тариаланчдын гар дээрээс ямар нэг шат дамжлагагүйгээр шууд худалдан авах боломжтой юм.
         “Намрын ногоон өдрүүд-2010” нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 14 номинациар шилдэг бүтээгдэхүүн, аж ахуй нэгж, байгууллагыг шалгаруулна.
         “Намрын ногоон өдрүүд-2010 ” нэгдсэн арга хэмжээ нь дотоодын хүнс үйлдвэрлэгчид, тариаланчдийн тухайн жилд хийсэн, бүтээсэн ажлаа дүгнэдэг, хэрэглэгч, үйлдвэрлэгчийн хамтын баярын өдрүүд байх болно.