Баннер

Холбоос

Ном, товхимол
"Экстейншин " сэтгүүл 2010 он IV улирал
САЙН ҮР - АРВИН УРГАЦЫН ҮНДЭС
 
Монгол улсын Засгийн газраас 2008 онд "Атрын-3" аян хэрэгжүүлснээр газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тогтворжсон төдийгүй, томоохон бизнес эрхлэгчид энэ салбарт хөрөнгө оруулалт хийж энэ салбарт ажиллаж эхэллээ.
Тогтвортой арвин ургац авахад хамгийн гол хүчин зүйлийн нэг нь тухайн нутагт дасан зохицож нутагшсан сортын сайн чанарын үрээр тариалах явдал мөн. Тарьсан үрийн чанар муу бол хичнээн шинэ сайхан техник, усалгаа, бордоо хэрэглэх нь үргүй зардлыг нэмэгдүүлж алдагдалд оруулахын зэрэгцээ өвчин хортон тараах, тариалангийн хөрсийг бохирдуулах нөхцлийг бүрдүүлнэ. Чанар сайтай үрийг хэд хэдэн үе шаттай, нарийн няхуур үйл ажиллагааны дүнд гарган авдаг.
Элитүрийгзөвхөнмэргэжлийнэрдэмшинжилгээнийбайгууллагад, мэргэшсэн хүмүүс 4-5 жилийн нарийн шинжилгээ, үржүүлгийн дүнд гаргана. Гадаад дотоодын эрдэмтдийн судалгаагаар чанарын шаардлага хангасан элит үрээр тариалахад ямар ч нэмэлт, өөр ажиллагаа оролгүйгээр ургацыг 20 хувь хүртэл нэмэгдүүлдэг нь нотлогдсон учир үүнд онцгой ач холбогдол өгдөг.
         Үрийн аж ахуйн хамгийн гол үе шат нь тухайн нутаг, бүсэд нутагшсан хэмээн мэргэжлийн байгууллага (Сорт сорилтын үндэсний зөвлөл)-аар батласан сортын ЭЛНТ үрийг гарган авахаас эхэлнэ. Үр тарианы элит үрийг ганцаарчилсан бүлийн сонголт, бөөний сонголт гэсэн хоёр аргаар гарган авах бөгөөд энэ бол дээр дурдсанчлан маш нарийн, олон үе шаттай, мэргэжлийн байгууллагын гүйцэтгэх ажил юм.
         Ганцаарчилсан  бүлийн сонголтын   арга ГЭДЭГ нь эрдэм шинжилгээний байгууллага тухайн сортын шинжийг бүрэн хадгалсан эх ургамлыг тариалж түүнээсээ намар нь мөн л тухайн сортын шинжийг бүрэн хадгалсан, элдэв өвчин хортонд нэрвэгдээгүй түрүүнүүдийг түүн авч, 2-3 жилийн турш тусгайд нь үржүүлж, жил бүр өөр сортын холио, өвчин хортонд нэрвэгдсэнг нь түүж цэвэрлэн үржүүлдэг.
         Дөрөв дэх жилийн хавар нь уг үрээ нэг талбайд тарьж намар нь хураан авсан үрийг Супер-элит үр гэж нэрлэх бөгөөд уг үрийн хэмжээ их бол үрийн аж ахуйнуудад өгч үржүүлэн Элит үр гаргуулна. Харин үрийн хэмжээ бага бол эрдэм шинжилгээний байгууллагууд дахин тарьж Супер-Супер элит үр гаргана. Элит үрийг ийм аргаар гарган авахын тулд эхний жилийн түрүүний сонголтыг доод тал нь 1-2 сая ширхэг түрүүгээр эхлэхгүй бол үр үржих нь удаан, хэдэн жил дараалан заазлалт хийдэг учир элит үр гартал 5 жилээс багагүй хугацаа хэрэгтэй болно. Харин эхний жилдээ ахиухан түрүү сонгосон, түүнийгээ дараагийн жилүүдэд нь усалгаатай талбайд тариалсан бол 4 жилийн дотор элит үр гаргах боломжтой юм.
         Нэгэнт 4-5 жилийн турш ихэнхдээ гараар, эсвэл тусгай зориулалтын жижиг техникээр тарьж, хураадаг учир түүнийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд хийхэд төвөгтэй, 4-5 жил борлуулалт хийхгүй зөвхөн үржүүлэг хийдэг учир эдийн засгийн хувьд бэрхшээлтэй байдгаас түүнийг улсын захиалгаар эрдэм шинжилгээний байгууллагууд гүйцэтгэдэг.
       Элит үр гарган авах хоёр дахь арга нь 600000 С0Н20ПЫИ ароа юм. Үүнийг мөн л эрдэм шинжилгээний байгууллагууд хийх бөгөөд тухайн нутагшсан цэвэр сортын үрийгхамгийн сайн боловсруулсан, өмнөх жилүүдэд нь зөвхөн тухайн сортын буудайг тарьж байсан уринш, эсвэл усалгаатай талбайд тарьж намар нь уг талбайгаас шинжийг бүрэн өвчин, хортонд ургамлыг түүж ургацыг   бөөнд нь хураан авна. Дараа жил нь уг үрээ дахин мөн л дээрхийн адил уринш, эсвэл усалгаатай талбайд тарьж намар нь дахин өвчин хортонд нэрвэгдсэн, өөр таримал, сортын холиог гараар түүж устгаад түүнийгээ хураан авч тусад нь хадгална.
      Гурав дахь хавар нь уг үрийг мөн л дээрхийн адил талбайд тарьж намар нь хураан авах бөгөөд ургац сайн байсан бол намар нь Супер-элит үр болгон хураан авч элит үр гаргах чадвартай хэмээн эрх олгосон үрийн аж ахуй эрхлэгчдэд өгч тариулан Элит үр гарган авч болно. Харин мэргэжилтний болон техник хангамжийн хувьд чадвартай аж ахуй байхгүй бол эрдэм шинжилгээний байгууллага өөрөө тарьж Элит үр гарган аж ахуйнуудад өгнө.
      Хүнсний зориулалтаар буудай, үр тариа тариалдаг аж ахуйнууд нь өөрийн тариалж буй талбайн тав хуваасны нэгтэй тэнцэх талбайд тарих элит үрийг жил бүр худалдан аваад таваарт борлуулахгүйгээр 1-2 жил тусгай үрийн талбайдаа үржүүлж 3-5 дахь жилээс нь үрээ үлдээж бусдыг нь борлуулна. Элит үрээс хойш 5 дахь жилд нь уг үрийг бүгдийг таваарт борлуулна.Энэ хооронд уг сортын үрэнд ямар нэгэн заазлалт, ялгалтхийдэггүй учир сортын холиотой болох, хортон шавьжид нэрвэгдэж тарих үрийн шаардлага хангахгүй болдог учир 5 жил тутамд үрээ шинэчилж байх ёстой.   Нэгэнт  жил   бүр  тарих үрийнхээ 20 хувьд хүрэх элит үрийг авч үржүүлдэг учир дараагийн жилүүдэд нь авсан элит үр нас дэвшин таригдаж энэ аж ахуй сайн чанарын үрээр тасралтгүй хангагдах боломж бүрдэнэ. Хэрэв нэг л жил ургац алдах буюу элит үр авч чадаагүй бол 5 жилийн дараа тарихад тэнцэх сайн үргүй болж 6 дахь жилдээ уг үрийг тарихаас өөр аргагүй болно.
      Үүнийг бүхэлд нь рйН аж ахуйН СШЖМ гэдэг. Үр тарианы үйлдвэрлэл эрхэлдэг аль ч улс оронд ийм системийг мөрддөг. Элит үр нь таваарын буудайнаас ойролцоогоор 5-6 дахин үнэтэй байдаг. Тухайн аж ахуй тарих талбайнхаа 20 хувьтай тэнцэх үрийг ийм үнээр авч үржүүлэх замаар өөртөө хямд үнэтэй үртэй болдог.
Манайхан элит үрийг үнэтэй гээд авахгүй, хавар болохоор энд тэндээс төрөл бүрийн сортын янз бүрийн чанартай үр авч хольж тарьдаг нь зарим тохиолдолд бараг тарихгүй байсан нь ч дээр гэмээр хохирол учруулдаг. Учир нь нэгэнт өөр хугацаанд болдог, өөр чанартай үрээр тарихад намар нь нэг талбай дахь тариа нь хураах аргагүй холимог болцтой болдог. Нэг хэсэг нь болц гүйцээд асгарч байхад нөгөө хэсэг нь цэл ногооноороо байх учир болсныг нь хараад хураавал үтрэм дээр нойтон тариа бууж хатаах гэж бөөн ажил болно. Ногооныг нь болохыг хүлээвэл болц гүйцсэн нь асгарч унаад ургацын нэг хэсэг нь хаягдана.
         Ядаж энд тэндээс авсан үрийг холилгүй хооронд нь 40-50 см зай гарган заагтай таривал намар болц нь жигд бус байсан ч тус тусад нь хураах боломжтой болно.
Энэ нь тухайн нутагшсан сортыг илүү сайн ургац, чанартай сортоор солихыг хэлэх ба шинэ сортыг нутагшсан эсэхийг Сорт сорилтын үндэсний зөвлөл баталдаг. Үндэсний зөвлөл нь ХАА-н асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Сайдын тушаалаар эрдэмтэд, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй баталдаг орон тооны бус нэгж юм.
         Сайн чанарын үр гарган авах нь нарийн төвөгтэй ажил учир ХХААХҮЯ-аас "Атрын гурав дахь
аян"-Үндэсний хөтөлбөрийн хүрээнд буудайн үрийн чанарыг сайжруулж, хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 13 аж ахуй нэгжид үр үржүүлэх тусгай зөвшөөрөл олгон дэмжиж ажиллаж байна.
         Монгол оронд үр тарианы шинэ сорт гаргах селекцийн ажил 1957 оноос эхэлж нутгийн болон манайтай төстэй уур амьсгалтай орноос гаралтай үрийг хооронд нь эвцэлдүүлэх, түүнээс сонголт хийх, хими, физикийн аргаар генетикийн бүтцийг нь мутацлан өөрчилөх, өвөлжих буудайг аажмаар дасгах, сонголт хийх замаар зусах болгон хувиргах, генийг нь шилжүүлэн суулгах зэрэг олон аргаар зусах зөөлөн буудайн 80, хатуу буудайн 9, хошуу буудайн 4, бог будааны 2, арвайн 5 сорт зэрэг нийт амуу тарианы 100 гаруй сортыг бүтээсэн байна. Эдгээрээс зусах буудайн Орхон, Халх гол-1, Дархан-34, Дархан-74, Дархан-11, Орхон-85, Дархан-72, Т-25/63 зэрэг сортууд нутагшсан сортоор, зарим нь ирээдүйтэй сортоор батлагдан үрийг үржүүлэх, аж ахуйн нэгжүүд тариалж болохыг баталгаажуулсан байна.
         Сортыг сонгон тариалахад юуны түрүүнд болцыг эхлэн анхаарах шаардлагатай байдаг. Манай оронд соёлолтоос аарцан болц хүртэлх хоногоор болцыг тооцдог бөгөөд чийг, дулааны хангамжаас хамааран 10 хүртэл хоногоор хэлбэлздэг. Соёолсноосоо хойш 75-80 хоногт боловсордог сортыг эрт, 85-90 хоногт боловсордог сортыг дунд, 90-95 хоногт боловсордог сортыг дунд оройн болцтой сорт гэнэ. Үүнээс гадна ус, чийгийн дутагдлыг сайн тэсвэрлэдэг, усыг аригтай зарцуулдаг, халууныг сайн тэсвэрлэдэг зэрэг ганд тэсвэртэй байх чанар нь монголын үр тарианы селекцийн гол чиглэл болно.
         Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгж, иргэд өнөөдрийн байдлаар дараахь сортыг тариалж байна.
         I. ЭРТ БОЛЦТОЙ СОРТ: Халх гол 1. Чанар сайтай, уриншид тарьсан нөхцөлд дунджаар 28,3 ц/га ургац өгдөг. Сортын гол онцлог нь ургалтын хугацаа богинотой, хүйтрэлтэнд тэсвэртэй, чийглэг, сэрүүн нөхцөлд өндөр ургац өгөх     чадвартай.     Налалтанд тэсвэртэй, усалгаа бордоог эрчимтэй ашигладаг, аль ч бүсэд усалгаатай нөхцөлд тариалахад жигд, бүрэн боловсроно. Өндөрлөг уулын бүсүүдээр тариалагдаж байгаа болно.
        Эрт болцтой сорт: Скала, Альбидум-43 сортуудыг төв болон баруун бүсэд тариалж байгаа бөгөөд хамгийн
хурдан болцтой, гурилын өнгө цагаан, чанар сайтай учир үйлдвэрүүд худалдан авах дуртай байдаг. Гэхдээ энэ хоёр сорт нь налалтад тэсвэр сул, харуу өвчинд нэрвэгдэхдээ хялбар.
         II. ДУНД БОЛЦТОН СОРТ Орхон 89-93 хоногтболовсордог.хаврынсүүл, зуны эхэн үеийн ганд тэсвэртэй, өвчин хортонд харьцангуй бага гэмтдэг, үр нь асгарч гүвэгддэггүй, налдаггүй, ургацын хэлбэлзэл багатай, механикжсан хураалтанд нэн тохиромжтой, хүйтэнд өлчир. Энэ сортыг 1963 онд нутагшуулан өнөөг хүрэл тариалж байгаа, манай мэргэжилтнүүдийн бүтээсэн анхны сорт бөгөөд сүүлийн 40 жилийн дунджаар 14,4 цн/ га ургац өгснийг мэргэжпийн байгууллага тогтоосон байдаг.       Гурилын чанар маш сайн, талх, бууз, шөлтэй хоолны алинд ч тохирдог бөгөөд харин арай улаан өнгөтөй гурилтай учир сүүлийн жилүүдэд цагаан гурилын хэрэгцээ нэмэгдэхэд тариалалт нь буурсан талтай.
          Дархаи-74, Дархан-72 сортууу нь дунд болцтой сортод хамрагдах бөгөөд Орхон сортоос арай илүү ургацтай, харуу өвчинд тэсвэртэй. Энэ сортыг сүүлийн жилүүдэд нилээд тариалж байна.
чадвартай гэдгээрээ ялгардаг бөгөөд тогтвортой, цутгалт сайтай том үртэй.
         Аж ахуйн үнэт чанараараа Алтайская-99 сорт нь бусад дунд эртний болон дунд болцтой сортын зусах улаан буудайтай харьцуулахад өндөр ургац өгдөгөөрөө ялгардаг. Сүүлийн 5 жилд уриншинд тариалсан дундаж ургацын хэмжээ 43,1 цн/га байгаагаас 2001 онд 47,1 цн/га ургац авсан дээд үзүүлэлттэй байна.
        Уг сорт нь том үртэй /1000 үр нь 45 гр хүрдэг/, дундаж цавуулаг нь 29,1%, таримал ургамлын үндсэн өвчнүүд болон налалтанд тэсвэртэй. Омск мужид хийсэн туршилтаас үзэхэд орой буюу 5-р сарын гурав дахь 10 хоногт тариалахад ч гүйцэд боловсорсон байна.
         Ойт хээрийн бүсэд тариалах дундаж норм нь 1 га-д 4-5 сая соёолох чадвартай үр буюу 180-220 кг үр байна.
Алтайский 100 -сортыг бусад дунд эртний болон дунд болцтой сортын зусах улаан буудайтай харьцуулахад өндөр ургац өгдөгөөрөө ялгардаг. Сүүлийн 5 жилд уриншинд тариалсан дундаж ургацын хэмжээ 43,1 цн/га байгаагаас 2001 онд 47,1 цн/га ургац авсан дээд үзүүлэлттэй байна.1000 ширхэг үрийн жин нь 36-40 грамм, 75-81 хоногт боловсордог. Тоост харуунд тэсвэр сайтай.
        Алтай 530- сортыг ОХУ-ын Алтайн хязгаарт хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний институт /Лютесценс 281 х К-54975/ х Лютесценс 281 сортуудаас эрлийзжүүлэн гаргаж авсан. Ургалтын хугацаа 82-89 хоног, ган, налалт, тоост харуугаар бараг өвчилдөггүй, 2000-2004 44,2 цн/га ургац өгч байсан. Үр маш том, 1000 үрийн жин нь 43-45,5 гр, цавуулгын агууламж 33,5-36,5% байгаа нь ОХУ-ын стандартаас 3,2%-иар илүү байна. Уургын агууламж 14,2-14,7% байдаг. Энэ сорт нь чанарын үзүүлэлтүүдээрээ хүчит буудайд тооцогддог.
         ТЭДС-аас 2010 оны хаврын тариалалтанд элит Алтайская-99, Алтайская-100, Алтайская-530 сортын 1980 тн үрийг 6 аймгийн 72 аж ахуй нэгж, иргэнд Казахстан улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн "Карагандинская-22" сортын 320 тн үрийг 5 аймгийн 12 аж ахуй нэгжид зээлээр олгож, тариалалтыг гүйцэтгэсэн.
Дээрх элит сортын эхний ургацаас ТЭДС үрийн нөөцөд 1300 тонныг авч нөөцөлсөн бөгөөд ирэх оны тариалалтад хэрэглэх сонирхолтой аж ахуйн нэгж, иргэд хүсэлтээ гаргаж ТЭДС-аас худалдан авах боломжтой юм.