Баннер

Холбоос

Ном, товхимол
Усалгаатай тариалангийн хөгжилт
Газар тариалангийн үйлдвэрлэлийг байгаль, цаг агаараас хамаарах хамаарлыг багасгах хамгийн эртний арга нь таримлыг услах арга хэмжээ байсан ажээ.Манай улсын газар тариалангийн хөгжлийн түүхийг усалгаатай тариалангаас салган авч үзэх аргагаүй.Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн яам,НҮБ-ын Хүнс,хөдөө аж ахуйн байгууллагаас хамтран хэрэгжүүлж байгаа "Усалгаатай тариалангийн тогтвортой менежмент" ТСР/МОН/3203 төслийн хүрээнд байгуулсан Усалгаатай тариалангийн мэдээллийн санд хуримтлагдсан баримт мэдээг нэгтгэн багцалж олны хүртээл болгох зорилгоор танилцуулгыг бичив.Танилцуулгыг бэлтгэхэд ХХААХҮЯ-ны харьяа Шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төвийн мэргэжилтэн хамтран ажиллав.Энэ удаагийн танилцуулгад Монгол оронд усалгаатай тариаланг хөгжүүлж олсон ололт амжилт, алдаа дутагдал зэргийг товч, тоймлон оруулав.Мэдээллийн эх сурвалж нь тухайн үеийн усны аж ахуй,газар тариалангийн салбарын асуудлыг хариуцаж байсан яамдын тайлан, илтгэл зэрэгт тулгуурласан болно.Түүнчлэн уг танилцуулгад усалгаатай тариаланг хөгжүүлэх талаар тухайн үед хийгдэж байсан төлөвлөлтийг тусгав.Энэхүү танилцуулга нь усалгаатай тариалангийн өнгөрсөн үеийн байдалд зөв үнэлэлт дүгнэлт өгөх,цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах, төлөвлөхөд чиг баримжаа, сургамж болно гэдэгт итгэж байна.Танилцуулгыг судлаачид, мэргэжилтнүүд, сонирхсон хэн боловч суурь мэдээлэл болгон ашиглах боломжтой.