Баннер

Холбоос

Ном, товхимол
Тоног төхөөрөмжийн лавлах


Ард иргэдийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь мэдээллээр хангах үүднээс Хөдөө Аж Ахуйн Үйлдвэрлэлд Шинжлэх Ухааны Ололт Нэвтрүүлэх Төв Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сантай хамтран Хөнгөн үйлдвэр, хүнс, газар тариалангийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн лавлах” нэртэй 650 гаруй тоног төхөөрөмжийн мэдээлэл, тоног төхөөрөмжийн ажиллагааны талаарх видео танилцуулга бүхий А4 хэмжээтэй, өнгөт лавлахыг бэлтгэн, хэвлүүлэхэд бэлэн болгоод байна. Тус лавлах каталоги нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй.




ХӨНГӨН ҮЙЛДВЭР      

  • Ноос боловсруулах үйлдвэр
  • Арьс, шир боловсруулах үйлдвэр
  • Ахуй үйлчилгээний тоног төхөөрөмж
  • Хэвлэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмж
  • Барилга ба мод боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж
  • Сав баглаа боодлын үйлдвэрийн тоног төхөөрөмж

ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

  • Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
  • Мах боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
  • Гурил, гурилан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
  • Хүнсний ногоо боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
  • Жимс, жимсгэнэ боловсруулах үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж
  • Бусад

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН  ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

  • Хөрс боловсруулах техник
  • Үр тарианы техник
  • Төмс, хүнсний ногооны техник хэрэгслүүд
  • Бордооны багаж хэрэгслүүд
  • Ургамал хамгааллын тоног төхөөрөмж
  • Услалтын системийн тоног төхөөрөмж
  • Жимс, жимсгэний багаж хэрэгслүүд
  • Хүлэмжийн техник хэрэгслүүд