Баннер

Холбоос

Ном, товхимол
Ургамал хамгааллын бодис ашиглах технологийн гарын авлага
Манай тариаланчид, ногоочид үр тариа, төмс, хүнсний ногоо тарих өөрсдийн арга барил, технологитой болж сүүлийн жилүүдэд хураан авч буй ургацын хэмжээ нь нэмэгдэсээр байгаа билээ. Гэвч тэдний чанартай арвин ургац хураан авахад хөнөөлт организмуудын учруулж буй хохирол их байна. хөнөөлт организмуудаас таримал ургамлаа хамгаалахад нь дэм болохын тулд УХЭШХ-ийн судлаачдын туршин судлаж гаргасан үр дүн дээр тулгуурлан та бүхэнд энэхүү гарын авлагыг хүргэж байна.

Үр тарианы ургамлын үрийн өвчний эсрэг үр ариутгалын бодисууд, ургалтын бодисууд, ургалтын үед жимс, жимсгэнэ, төмс, хүнсний ногооны өвчний эсрэг ашигладаг эмчилгээний бодисууд, хог ургамлын үрийн тал болон нахианаас нь хамруулж сонгон хэрэглэдэг гербицид болон химийн уринш хийхэд хэрэглэдэг гербицид, хөнөөлт шавьжийн эсрэг түгээмэл хэрэглэдэг бодисуудын хэрэглэх арга, технологийн энэ гарын авлагад оруулсан болно.