Эрх зүй

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Монгол улсын хууль

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ХОРШООНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

1998 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хот
 

http://www.legalinfo.mn/image/b.gif                                                                                                                                НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

                                                                                                                                  Нийтлэг үндэслэл
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 1.1.Энэ хуулийн зорилт нь хоршооны зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж, хоршоог үүсгэн байгуулах, бүртгэх, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох, хоршооны гишүүнчлэл, хяналт болон хоршооны тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 2 дугаар зүйл. Хоршооны тухай хууль тогтоомж
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 2.1.Хоршооны тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif З дугаар зүйл. Хоршоо, түүний үйл ажиллагааны төрөл
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 3.1. Эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээгээ хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн, ардчилсан, хамтын удирдлага, хяналт бүхий, дундын эд хөрөнгө дээр үндэслэн үйл ажиллагаа явуулахаар хамтран байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэнэ. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтийг тусгав/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 3.2.Хоршоод аж ахуйн үйл ажиллагаагаа хамтран эрхлэх зорилгоор бусад хоршоо болон хуулийн этгээдтэй хамтран дундын хоршоо байгуулж болно. Дундын хоршооны гишүүдийн 51-ээс доошгүй хувь нь хоршоо байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif З.З.Дундын хоршооны эрх зүйн зохицуулалт нь энэ хуулийн 3.1-д заасан хоршоотой адил байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif З.4. Хоршоо нь дараахь төрлийн үйл ажиллагаа эрхэлж болно:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 3.4.1.түүхий эд боловсруулалтын;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 3.4.2.үйлдвэрлэлийн;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 3.4.3.хадгаламж, зээлийн;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 3.4.4.борлуулалт, хангамж, бэлтгэн нийлүүлэлтийн;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 3.4.5.үйлчилгээний;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 3.4.6.орон сууц барих зориулалтын;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 3.4.7.эд хэрэглэгчдийн;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 3.4.8. дүрэмд заасан үйл ажиллагаа.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 3.5. Хоршоо нь энэ хуулийн 3.4-т заасан хэд хэдэн үйл ажиллагааг нэгэн зэрэг эрхэлж болно..
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 4 дүгээр зүйл.Хоршооны эдийн засгийн гадаад харилцааны эрх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 4.1.Хоршоо эдийн засгийн гадаад харилцаанд бие даан оролцох эрхтэй.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 5 дугаар зүйл. Хоршооны хариуцлага
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 5.1.Хоршоо нь үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг зөвхөн өөрийн /хоршооны/ эд хөрөнгөөр хариуцна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 5.2.Хоршооны эд хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд түүний үүргийг гишүүд нь нөхөж хариуцна. Гишүүдийн хүлээх нөхөх хариуцлагын хэмжээг хязгаарлах эсэхийг дүрмээр зохицуулна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 5.3. Хадгаламж, зээлийн хоршоо үйл ажиллагааныхаа улмаас бий болсон үүргийг өөрийн хөрөнгөөр хүлээнэ..
 
  http://www.legalinfo.mn/image/b.gif                                                                                                                         ХОЁРДУГААР БҮЛЭГ  
                                                                                                   Хоршоог үүсгэн байгуулах, бүртгүүлэх журам
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 6 дугаар зүйл. Хоршооны гишүүдийн тооны доод хязгаар
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 6.1. Анхан шатны хоршоог 9-өөс доошгүй иргэн, дундын хоршоог хоёроос доошгүй хуулийн этгээд байгуулж болно..
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 7 дугаар зүйл. Хоршооны нэр
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 7.1. Хоршоо нь оноосон нэртэй байна. Хоршооны оноосон нэрний ард “Хоршоо” гэсэн ялгах тэмдгийг хэрэглэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 7.2.Хоршоог аль нэг гишүүний нэрээр нэрлэж үл болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 7.3.Хоршооны оноосон нэрийг өөр хоршоо ашиглах, хоршоогоо нэрлэхийг хориглоно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8 дугаар зүйл. Хоршооны эд хөрөнгө
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8.1.Хоршооны эд хөрөнгө дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8.1.1.гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8.1.2.дүрэмд заасан бол гишүүний элсэлтийн татвар;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8.1.3.хоршооны үйл ажиллагааны орлогоос хоршооны болзошгүй алдагдлын нөөц санд хуваарилсан хөрөнгө;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8.1.4.бэлэглэсэн, хандивласан хөрөнгө;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8.1.5. хоршооны өмчлөл дэх бусад хөрөнгө.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8.2.Хоршооны эд хөрөнгө нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомжид зааснаар зохих бүртгэлтэй байх бөгөөд түүнийг гишүүн тус бүрийн нэр дээр хуваарилан дараахь байдлаар давхар бүртгэнэ:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8.2.1.гишүүний нийлүүлсэн хувь хөрөнгийг үнийн дүнгээр болон биет байдлаар;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8.2.2.хоршооны нөөц санд үлдээхээр хуваарилсан хөрөнгийг гишүүдэд орлого хуваарилах журмаар тооцсон үнийн дүнгээр;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8.2.3.бэлэглэсэн, хандивласан хөрөнгийг гишүүдэд тэнцүү хуваасан үнийн дүнгээр.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8.3. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршооны өөрийн хөрөнгө нь гишүүдийн оруулсан хувь хөрөнгө, нөөц сан, хуваарилагдаагүй орлого, хандив, нийгмийн хөгжлийн сан болон тухайн жилийн цэвэр ашгаас бүрдэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 8.4. Хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоонд мөрдөх зохистой үзүүлэлт, эрсдэлийн сангийн доод хэмжээг тодорхойлох журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтоож, хэрэгжилтэд нь хяналт тавина..
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9 дүгээр зүйл. Хоршооны дүрэм, түүний агуулга
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.1.Хоршоог үүсгэн байгуулах баримт бичиг нь хоршооны дүрэм байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.2.Хоршооны дүрмийг бүх гишүүдийн хурлаар батална.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.З.Хоршооны дүрэмд дараахь асуудлыг тусгана:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.1.хоршооны оноосон нэр, оршин байгаа газрын хаяг;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.2.гишүүдийн овог, нэр, хаяг, паспортын болон регистрийн дугаар;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.3.хоршооны зорилго, үйл ажиллагааны төрөл;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.4.хоршооны үйл ажиллагаа явуулах хугацаа;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.5. гишүүнээс хоршоонд оруулах хөрөнгийн доод хэмжээ;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.6.гишүүдийн заавал оруулах хувиас гадна хоршоонд нийлүүлж болох хувь хөрөнгийн дээд хэмжээ;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.7.гишүүдийн оруулах хувь хөрөнгийг үнэлэх журам;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.8.хоршооны орлого, зарлагыг тооцох, бүртгэх, түүнийг хуваарилах журам;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.9.хоршооны тайлангийн жил;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.10.аж ахуйн үйл ажиллагаандаа тухайн хоршооны гишүүн бус этгээдийг оролцуулах нөхцөл, журам;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.11.хоршооны гишүүнд элсэх, гишүүнээс гарах, хасах нөхцөл, журам, гишүүний эрх, үүрэг, хариуцлага;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.12.гишүүнд үйлчлэх хэлбэр;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.13.хоршооны удирдлагын бүрэлдэхүүн, түүний бүрэн эрх, шийдвэр гаргах журам, хүлээх хариуцлага;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.14.болзошгүй алдагдлыг нөхөх нөөцийн санг бүрдүүлэх арга, хэлбэр нөөцийн санд, хуримтлуулах жилийн орлогын тодорхой хувь хэмжээ түүнд байнга байлгах хөрөнгийн доод хэмжээ;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.15.хоршооны салбар, төлөөлөгчийн газрын ажиллах үндэслэл, журам, түүний эрх, үүрэг, хариуцлага;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.16.хоршооны үйл ажиллагаанд дахь дотоодын ба хөндлөнгийн хяналт;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.17.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах үндэслэл;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.18.хоршоодын холбоонд эвлэлдэн нэгдэх, түүнээс гарах үндэслэл, журам;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 9.3.19.бусад зүйл.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 10 дугаар зүйл. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 10.1.Хоршооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг гагцхүү бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 10.2.Дүрэмд оруулах дараахь нэмэлт, өөрчлөлтийг бүх гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 10.2.1.хоршооны үйл ажиллагааны төрлийг өөрчлөх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 10.2.2.гишүүнээс хоршоонд заавал оруулах хувь хэмжээг өөрчлөх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 10.2.3.гишүүдийн нөхөх хариуцлагын хэмжээг өөрчлөх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 10.2.4.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 10.2.5.хоршооны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг тодорхой хэмжээгээр заавал хэрэглэж байхыг гишүүдэд үүрэг болгох.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 10.3.Хоршооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бүх гишүүдийн хурлын шийдвэр гарснаас хойш 10 хоногийн дотор бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 11 дүгээр зүйл. Хоршоог бүртгэх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 11.1.Хоршооны дүрэм баталснаас хойш 30 хоногийн дотор Тэргүүлэгчид харьяалах нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллагад хоршоог бүртгүүлэх өргөдөл гаргана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 11.2.Өргөдөлд дараахь зүйлийг хавсаргана:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 11.2.1.үүсгэн байгуулагч гишүүдийн гарын үсэгтэй дүрэм хоёр хувь;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 11.2.2.үүсгэн байгуулагч гишүүдийн нэрсийн жагсаалт, паспортын болон регистрийн дугаар;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 11.2.3.хоршоог үүсгэн байгуулсан болон Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгосон хурлын тэмдэглэл.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 11.3.Бүртгэх байгууллага нь энэ хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл 14 хоногийн дотор хоршоог улсын бүртгэлд бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 11.4.Бүртгэх байгууллага нь хоршоог улсын бүртгэлд бүртгэхдээ хоршооны дүрэмд тэмдэглэл хийх замаар баталгаажуулж, нэг хувийг буцаан олгоно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 11.5.Бүртгэх байгууллага нь хоршоог бүртгэх явцад энэ хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзвэл зохих үндэслэлийг зааж, бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр гаргах ба энэ тухайгаа өргөдөл гаргагчид албан ёсоор мэдэгдэж, баримт бичгийг нь буцаана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 11.6. Бүртгэх байгууллагын бүртгэхээс татгалзсан шийдвэрийг өргөдөл гаргагч эс зөвшөөрвөл зохих журмын дагуу шүүхэд гомдол гаргаж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 12 дугаар зүйл. Хоршоог бүртгэснийг мэдээлэх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 12.1.Хоршоог улсын бүртгэлд бүртгэсэн тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 12.2.Мэдээлэл дараахь агуулгатай байна:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 12.2.1.улсын бүртгэлд бүртгэсэн он, сар, өдөр;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 12.2.2.хоршооны нэр, хаяг;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 12.2.3.эрхлэх үйл ажиллагааны төрөл;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 12.2.4.Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 10.2.5.хоршооны гишүүдийн нөхөх хариуцлагын хэмжээ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif                                                                                                                                    ГУРАВДУГААР БҮЛЭГ
                                                                                                                                     Хоршооны гишүүн
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 13 дугаар зүйл. Хоршоонд гишүүнээр элсэх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 13.1.Тухайн хоршооны дүрмийг зөвшөөрсөн, түүний үйлчилгээг ашиглаж, холбогдох хариуцлагыг хүлээх чадвартай иргэн, хоршоо сайн дураараа хоршоонд элсэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 13.2.Хоршоонд гишүүнээр элсэхийг хүссэн этгээд өргөдлөө Тэргүүлэгчдэд гаргах ба дүрэмд өөрөөр заагаагүй бол гишүүнд элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 13.З.Тэргүүлэгчид нь гишүүнээр элсэхийг хүссэн этгээдийн өргөдөл, түүнийг гишүүнээр элсүүлсэн тухай шийдвэрийг бүртгэх байгууллагад бүртгүүлнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 13.4.Хоршооны Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүд тухайн хоршооны гишүүн байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14 дүгээр зүйл. Хоршооны гишүүний эрх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14.1.Хоршооны гишүүн дараахь эрхтэй:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14.1.1.энэ хууль болон хоршооны дүрэмд заасны дагуу хоршооноос зохих үйлчилгээ авах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14.1.2.өөрийн хүсэлтээр гишүүнээс гарах, дахин элсэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14.1.3.хоршооны үйл ажиллагаанд оролцож, Тэргүүлэгч болон Хяналтын зөвлөлийн гишүүнээр сонгох, сонгогдох;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14.1.4.бүх гишүүдийн хуралд оролцож асуулт тавих, санал гаргах, шийдвэр гаргахад таслах эрхтэй оролцох;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14.1.5.бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал гаргах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14.1.6.хоршооны жилийн орлогоос тогтоосон журмын дагуу хувь хүртэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14.1.7.жилийн тайланг бүх гишүүдийн хурлаар батлахаас өмнө Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг шаардан авах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14.1.8.бүх гишүүдийн хурлын тэмдэглэлтэй танилцах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14.1.9. хоршооны гишүүдийн бүртгэлтэй танилцах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14.1.10.хууль, дүрэмд заасан бусад эрх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 14.1.11. хууль, дүрэмд өөрөөр заагаагүй бол өрсөлдөгч бус өөр хоршоонд гишүүн байх, хуулийн этгээдийн хувь нийлүүлэгч байх..
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 15 дугаар зүйл. Хоршооны гишүүний үүрэг
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 15.1.Хоршооны гишүүн дараахь үүрэгтэй:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 15.1.1.хоршооны үйл ажиллагаанд оролцох;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 15.1.2.хоршооны тухай хууль болон хоршооны дүрэм, бүх гишүүдийн хурлын шийдвэрийг дагаж мөрдөх, хоршоонд оруулах хувь хөрөнгөө хугацаанд нь бүрэн нийлүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 15.1.3.хоршооны болон бусад гишүүдийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 15.1.4.хаягаа өөрчилсөн өөр хоршоонд гишүүнээр элссэн нөхцөлд цаг тухайд нь хоршоонд мэдэгдэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 15.1.5.хууль, дүрэмд заасан бусад үүрэг.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 16 дугаар зүйл. Хоршоонд гишүүнээс нийлүүлэх хувь хөрөнгө, хоршооны эд хөрөнгөөс гишүүнд оногдох хувь хэмжээ
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 16.1.Хоршоонд гишүүнээр элссэнээр гишүүн нь хоршооны эд хөрөнгийн зохих хувийн өмчлөгч болж, хоршооны гишүүний эрх, үүрэг үүснэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 16.2.Нийлүүлсэн хувь хөрөнгийн үнийн нийт дүн нь хоршооны хөрөнгөнөөс түүнд оногдох хэмжээг тодорхойлно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 16.3.Хоршооны эд хөрөнгөөс гишүүнд оногдох хэмжээ нь гишүүний нийлүүлсэн нийт хувь хөрөнгө /заавал оруулах хувь хөрөнгө, илүү оруулсан хувь хөрөнгө, хөдөлмөр оролцоо/, тухайн гишүүнд ногдох хоршооны жилийн ашиг, алдагдлын зөрүүг тооцсон дүнтэй тэнцүү байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 16.4.Гишүүдийн оруулах хувь хөрөнгө, хөдөлмөр оролцоо нь эд хөрөнгө, бэлэн мөнгө болон ажил, үйлчилгээ, оюуны өмчийг үнэлэх хэлбэртэй байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 16.5.Хоршоонд гишүүний нийлүүлсэн нийт хувь хөрөнгийн хэмжээг үндэслэн хоршоо орлого хуваарилж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 16.6.Орлогын хуваарилалтыг Тэргүүлэгчид, Хяналтын Зөвлөлийн хамтарсан саналыг үндэслэн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн, олонхийн саналаар шийдвэрлэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 16.7. Дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршоо санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор орлого хуваарилах асуудлыг шийдвэрлэнэ..
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 17 дугаар зүйл. Хоршооны гишүүнээс гарах
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 17.1.Хоршооны гишүүнээс дараахь тохиолдолд гарна:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 17.1.1.гишүүний өөрийн нь хүсэлт гаргасан;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 17.1.2.гишүүн нь хоршооны оршин буй газраас өөр нутаг дэвсгэрт шилжсэнээр хоршооны үйл ажиллагаанд оролцох боломжгүй болсон;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 17.1.3.гишүүн өөрт оногдох хувь хөрөнгөө бусдад бүхэлд нь шилжүүлсэн.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 17.2.Хоршооны гишүүн нас барсан бол түүнийг гишүүнээс гарсанд тооцно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 17.З.Гишүүн хоршооноос гарах тухай хүсэлтээ хоршооны санхүүгийн жил дуусахаас З-аас доошгүй сарын өмнө бичгээр урьдчилан гаргана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 18 дугаар зүйл. Хоршооны гишүүнээс хасах
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 18.1.Хоршооны гишүүнээс дараахь үндэслэлээр хасаж болно:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 18.1.1.хоршооны гишүүн хууль, дүрэмд заасан үүргээ зөрчсөн;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 18.1.2.энэ хуулийн 18.1.1-д заасан үндэслэлээр хоршооны гишүүнээс хасах тухай Тэргүүлэгчдийн сануулга авсаны дараа уг зөрчлийг дахин гаргасан;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 18.1.3.тухайн хоршоотой өрсөлдөх хоршоог өөрөө байгуулсан, эсхүл өрсөлдөгч хоршоонд хувь хөрөнгө нийлүүлсэн буюу түүнээс хувь хөрөнгө авч уул хоршоондоо нийлүүлсэн;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 18.1.4.энэ хуульд нийцүүлэн хоршооны дүрмээр тогтоосон бусад үндэслэл.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 18.2.Хоршооны гишүүнээс хасах асуудлыг дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 18.3.Гишүүнээс хасах тухай шийдвэр гаргахаас өмнө тухайн гишүүнд гишүүнээс хасах болсон үндэслэл, шалтгааныг танилцуулах ба гишүүн тайлбар хэлж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 18.4.Хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэрт хасах болсон үндэслэл, шалтгааныг заана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 18.5.Хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэр гарснаар уул гишүүний бүрэн эрх дуусгавар болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 18.6.Хоршооны гишүүнээс хассан тухай шийдвэрийг тухайн этгээд эс зөвшөөрвөл гомдлоо 14 хоногийн дотор Хяналтын зөвлөлд гаргаж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 18.7.Xяналтын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн этгээд зохих журмын дагуу шүүхэд гомдол гаргаж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 19 дүгээр зүйл. Гишүүнээс гарсан, хасагдсан этгээдтэй тооцоо хийх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 19.1.Гишүүнээс гарсан, хасагдсан этгээдтэй холбогдох хууль тогтоомж, эрх зүйн бусад акт, хоршооны дүрмийг үндэслэн тооцоо хийнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 19.2.Гишүүн оруулсан бүх хувь хөрөнгөө өөр гишүүнд шилжүүлсэн бол тухайн гишүүнтэй тооцоо хийх шаардлагагүй.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 19.3.Харилцагч аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд хоршооноос төлөх төлбөрийн зохих хувь хэмжээний өөрт ногдох хэсгийг хоршооноос гарсан, хасагдсан этгээд энэ хуульд заасан журмаар бусад гишүүний нэгэн адил төлөх үүрэгтэй.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 19.4.Дүрэмд өөрөөр заагаагүй бол хоршооны гишүүнээс гарсан, хасагдсан этгээд эд хөрөнгийн тооцоогоо тайлангийн жилийн эцсээр хийнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 20 дугаар зүйл. Оруулсан хувь хөрөнгөө бусдад шилжүүлэх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 20.1.Хоршооны гишүүн өөрийн оруулсан хувь хөрөнгийг бичгээр хийсэн гэрээний дагуу өөр гишүүнд хэдийд ч шилжүүлж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 20.2.Энэ хуулийн 2О.1-д заасны дагуу гишүүний хувь хөрөнгийг шилжүүлэн авсан этгээдийн шилжүүлэн авсан болон өөрийнх нь нийлүүлсэн хувь хөрөнгийн нийт хэмжээ нь нэг гишүүний оруулах хувь хөрөнгийн дээд хязгаараас илүүгүй байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 21 дүгээр зүйл. Гишүүний эд хөрөнгийн эрх өв залгамжлагчид шилжих
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 21.1.Хоршооны гишүүн нас барсан бол гишүүний эд хөрөнгийн эрх түүний өв залгамжлагчид шилжинэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 21.2.Өв залгамжлагч нь хоёр түүнээс дээш байвал гишүүнчлэлийн асуудлыг шийдвэрлэх хүртэл тэдгээр нь саналын нэг эрхтэй байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 21.3.Өв залгамжлагчийг гишүүнд элсүүлэх асуудлыг бүх гишүүдийн хурал шийдвэрлэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif                                                                                                                                     ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
                                                                                                                                    Хоршооны удирдлага
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 22 дугаар зүйл. Хоршооны эрх барих байгууллага
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 22.1.Хоршоо нь бүх гишүүдийн хурал, Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлтэй байна. Хоршооны дүрэмд эдгээрээс өөр байгууллага /гишүүдийн зөвлөл зэрэг/, зохион байгуулалтын бусад хэлбэр байхаар зааж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.1.Хоршооны удирдах дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.2.Гишүүд хоршоонд холбогдох асуудлыг шийдвэрлэх эрхээ бүх гишүүдийн хурлаар дамжуулан хэрэгжүүлнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.3.Бүх гишүүдийн хурлыг жилд нэгээс доошгүй удаа хийнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.4.Дор дурдсан асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.4.1.дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.4.2. Тэргүүлэгчид, Хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх, огцруулах, тэдгээрийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.4.3.Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүнийг хоршооны гишүүнээс хасах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.4.4.Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн гишүүний буруутай үйл ажиллагааны улмаас хоршоонд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.4.5.хоршооны эд хөрөнгийг захиран зарцуулах нөхцөл журмыг тогтоох;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.4.6.гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгийг буцааж олгох, зээл авах болон зээл олгох хязгаарлалтыг тогтоох;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.4.7.хоршооны гишүүний элсэлтийн татварын хэмжээг тогтоох;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.4.8.тайлан, тэнцлийг батлaх, тухайн жилийн орлогыг хуваарилах, алдагдалтай ажилласан бол хэрхэн нөхөх, хоршоодын холбоо болон Хяналтын зөвлөлийн шалгалтын дүнг хэлэлцэх, зардлын төсөв батлах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.4.9.дундын хоршоо байгуулах буюу түүнд элсэх, хоршоодын холбоонд эвлэлдэн нэгдэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.4.10.хоршоог өөрчлөн байгуулах, татан буулгах ;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.4.11.хуульд заасан бусад асуудал.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.5.Бүх гишүүдийн хурал гишүүдийн дийлэнх олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.6.Бүх гишүүдийн хурлын шийдвэрийг хуульд өөрөөр заагаагүй бол санал хураалтад оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.7.Нийлүүлсэн хувь хөрөнгийн хэмжээнээс үл хамааран бүх гишүүдийн хуралд гишүүн тус бүр нэг саналын эрх эдэлнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.8.Хуралд хэлэлцэхээр товлоогүй асуудлыг хүндэтгэх шалтгаантайгаар оролцож чадаагүй гишүүдээс бусад бүх гишүүн хуралд оролцож байгаа тохиолдолд тэдний дийлэнх олонхийн зөвшөөрснөөр хэлэлцэж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.9.Хоршооны гишүүн бүх гишүүдийн хуралд биечлэн оролцож саналаа өгнө.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.10.Хуралд биечлэн оролцох боломжгүй болсон гишүүн буюу дундын хоршооны гишүүн хоршоо нь зохих журмаар олгосон итгэмжлэл бүхий хууль ёсны төлөөлөгчөөр дамжуулан энэ хуулийн 2З.9-д заасан эрхээ хэрэгжүүлнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 23.11. Тэргүүлэгчид болон Хяналтын зөвлөлийн бүрэлдэхүүн, Хоршооны даргыг сонгох, чөлөөлөх, тэдгээрийн ажиллах журам, хоршооны үйл ажиллагааг дуусгавар болгох тухай асуудлыг бүх гишүүдийн хуралд оролцогчдын дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 24 дүгээр зүйл.Бүх гишүүдийн хурал зарлан хуралдуулах журам
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 24.1. Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 24.2.Тэргүүлэгчид үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа бол бүх гишүүдийн хурлыг Хяналтын зөвлөл зарлан хуралдуулна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 24.3.Гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн саналаар бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 24.4.Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах тухай саналаа гишүүд бичгээр гаргаж гарын үсгээ зурах ба түүнд бүх гишүүдийн хурлыг хуралдуулах үндэслэл, шалтгааныг заана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 24.5.Энэ хуулийн 24.З-т заасан тохиолдолд Тэргүүлэгчид нь бүх гишүүдийн хурал хуралдуулах үндэслэл, шалтгаан, хэлэлцэх асуудлын талаар гишүүдэд мэдэгдэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 24.6.Энэ хуулийн 24.2, 24.5-д заасан шаардлагыг биелүүлээгүй Тэргүүлэгчид, Xяналтын зөвлөлийн гишүүдийг өөрчлөх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр бүх гишүүдийн хурлыг яаралтай зарлан хуралдуулна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 25 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурал хуралдах хугацаа, газар
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 25.1.Бүх гишүүдийн ээлжит хурлыг тайлангийн жил дууссанаас хойш 6 сарын дотор хийнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 25.2.Шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн ээлжит бус хурлыг хэдийд ч зарлан хуралдуулж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 25.З.Бүх гишүүдийн хурлыг өөр газар хуралдуулахаар товлоогүй бол хоршооны төв оршин байгаа газар хуралдуулна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 26 дугаар зүйл. Хурал зарлах хэлбэр, хугацаа
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 26.1.Бүх гишүүдийн ээлжит хурлыг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг ЗО-аас доошгүй хоногийн өмнө зарлана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 26.2.Бүх гишүүдийн хурлыг бэлтгэн явуулах ажлыг Тэргүүлэгчид эрхлэн гүйцэтгэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 26.З.Шийдвэр гаргахгүйгээр хэлэлцэх, мэдээлэх асуудлыг бүх гишүүдийн хурал эхлэхээс 3-аас доошгүй хоногийн өмнө төлөвлөгөөнд оруулан хэлэлцэж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 26.4.Энэ хуулийн 26.З нь хурал удирдах, бүх гишүүдийн ээлжит бус хурал хуралдуулахтай холбогдсон асуудлаар шийдвэр гаргахад үл хамаарна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 261 дугаар зүйл. Төлөөлөгчдийн хурал
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 261.1. 100-аас дээш тооны гишүүнтэй анхан шатны хоршоо шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлын оронд төлөөлөгчдийн хуралтай байж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 261.2. Дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчдийн хуралд энэ хуулийн 23.4.1, 23.4.5, 23.4.10, 23.10, 261.3-аас бусад бүх гишүүдийн хуралд хамаарахаар заасан заалт нэгэн адил хамаарна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 261.3. Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тоо, түүний бүрэн эрхийн хугацаа, төлөөлөгч сонгох, дүнг гаргах болон нэг төлөөлөгч хоршооны саналын эрх бүхий хэдэн гишүүнийг төлөөлж байх журмыг бүх гишүүдийн хурал тогтооно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif Төлөөлөгчдийн хурлын гишүүдийн тоо нь нийт саналын эрх бүхий гишүүдийн 25 хувиас багагүй хэмжээтэй байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 261.4. Дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөгчийг бүх гишүүдийн хурлаас нууц санал хураалтын үндсэн дээр сонгоно. Төлөөлөгч нь бүрэн эрхээ бусдад шилжүүлж болохгүй.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 261.5. Төлөөлөгч тус бүрийн саналын эрх нь түүний төлөөлж буй хоршооны гишүүдийн саналын эрхийн нийлбэрээр тодорхойлогдоно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 261.6. Төлөөлөгч нь тухайн хоршооны гишүүн байна..
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 27 дугаар зүйл. Хоршооны Тэргүүлэгчид
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 27.1. Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт хоршооны үйл ажиллагааг Тэргүүлэгчид удирдана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 27.2.Тэргүүлэгчид нь дарга, хоёр буюу түүнээс дээш гишүүнээс бүрэлдэх ба Тэргүүлэгчдийн дарга нь хоршооны дарга байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 27.3.Тэргүүлэгчид нь хоршоог төлөөлнө.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 27.4.Тэргүүлэгчид хоршоог төлөөлөх эрхийг тэдгээрийн олонхийн саналаар хэрэгжүүлнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 27.5.Тэргүүлэгчид хоёр сард нэгээс доошгүй удаа хуралдана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 27.6.Тэргүүлэгчид нь хоршооны нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтлүүлж, тайлангийн жилийн дүн гармагц Xяналтын зөвлөлд мэдэгдэн бүх гишүүдийн хуралд хэлэлцүүлнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 27.7.Жилийн болон завсрын тайлан гаргахад, эсхүл баримжаалсан тооцоогоор алдагдал гарч, түүнийг хоршооны нийт эд хөрөнгийн дүнгийн 50 хувь болон нөөцийн сангийн хөрөнгөөс нөхөж чадахгүйд хүрвэл Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг нэн даруй зарлан хуралдуулж, уг асуудлыг хэлэлцүүлэх үүрэгтэй.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 27.8. Тэргүүлэгчид нь гишүүдэд олгох зээлийн дээд хэмжээг тогтооно..
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 28 дугаар зүйл. Тэргүүлэгчдийн хариуцлага
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 28.1.Тэргүүлэгчид нь тухайн хоршооны нууцад хамаарах мэдээллийг чандлан хадгалах үүрэгтэй.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 28.2.Тэргүүлэгч хууль, дүрэм зөрчиж дараахь зөрчил гаргасан тохиолдолд түүнээс учирсан хохирлыг нөхөн төлнө:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 28.2.1.хоршооны гишүүдэд оногдох хувь болон орлогоос ашигласан, захиран зарцуулсан;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 28.2.2.хоршооны хөрөнгөөр төлбөр хийсэн;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 28.2.3.хоршоог төлбөрийн чадваргүй болгосон буюу дампууруулах үндэслэл бүрдүүлсэн;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 28.2.4.хоршооны хөрөнгөөс зээл олгосон.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 28.3.Бүх гишүүдийн хурлын шийдвэрээр явуулсан үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг Тэргүүлэгчид нөхөн төлөхгүй.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 29 дүгээр зүйл. Гишүүдийн бүртгэл хөтлөх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 29.1.Тэргүүлэгчид хоршооны гишүүдийн бүртгэлийг хөтөлнө.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 29.2.Бүртгэлд дараахь асуудлыг тусгана:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 29.2.1.гишүүний овог, нэр,оршин суугаа газрын хаяг, гишүүн хоршооны оноосон нэр, орших газрын хаяг;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 29.2.2.хоршоонд гишүүнээс нийлүүлсэн хувь хөрөнгө, төрөл, хэмжээ;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 29.2.3.хоршооны орлого болон эд хөрөнгөөс тухайн гишүүнд хуваарилсан хэмжээ;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 29.2.4. гишүүнээр элссэн, гишүүнээс гарсан, хасагдсан тухай.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 30 дугаар зүйл. Бүртгэлтэй танилцах
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 30.1.Хоршооны гишүүн өөрийн бүртгэлтэй танилцах эрхтэй.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 30.2.Хоршооны гишүүн хууль, дүрэмд заасан журмын дагуу бусад гишүүний бүртгэлтэй танилцаж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 30.3.Хоршооны гишүүний талаар мэдээлэл авсан этгээд нь уул мэдээллийн нууцыг чандлан хадгалах үүрэгтэй.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 30.4.Мэдээлэл авсан этгээд түүнийг зөвхөн хоршооноос анх авсан шаардлагын дагуу ашиглана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 31 дүгээр зүйл. Хоршооны дарга
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 31.1.Хоршооны дарга бүх гишүүдийн хурлыг даргалж, бүх гишүүдийн хурлын болон Тэргүүлэгчдийн шийдвэрт гарын үсэг зурна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 31.2.Хоршоог төлөөлөх итгэмжлэлд гарын үсэг зурна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 31.3.Тэргүүлэгчдийн санал болгосноор хоршооны Гүйцэтгэх захирлыг томилж, түүнтэй гэрээ байгуулна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 32 дугаар зүйл. Хяналтын зөвлөл
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 32.1.Хоршооны Тэргүүлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, хөндлөнгийн хяналтын байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулах чиг үүрэгтэй Хяналтын зөвлөлийг бүх гишүүдийн хурлаас байгуулна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 32.2.Хяналтын зөвлөл гурваас доошгүй гишүүнтэй байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 32.3.Хяналтын зөвлөлийн гишүүдээс дарга, орлогч даргыг сонгоно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 33 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн гишүүн
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 33.1.Хяналтын зөвлөлийн гишүүд Тэргүүлэгчдийн хуралд зөвлөх эрхтэй оролцоно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 33.2.Хяналтын зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, огцруулах, хоршооны гишүүнээс хасах асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн дөрөвний гурвын саналаар шийдвэрлэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 33.3.Хяналтын зөвлөлийн гишүүн нь Тэргүүлэгчээр сонгогдож үл болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 33.4.Хяналтын зөвлөлийн гишүүнээс үндсэн үүргээ гүйцэтгэхтэй холбогдон гаргасан зардлыг хоршооноос нөхөн олгох ба түүнд бүх гишүүдийн хурлын шийдвэрийн дагуу зохих урамшил олгож болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 34 дүгээр зүйл. Хяналтын зөвлөлийн хуралдаан
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 34.1.Хяналтын зөвлөлийн хуралдааныг дарга, түүний эзгүйд орлогч дарга зарлан хуралдуулна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 34.2.Гишүүдийн олонхи нь оролцсоноор хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 34.3.Хуралдааныг зөвхөн дарга, эсхүл түүний орлогч удирдана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 34.4.Хяналтын зөвлөл улиралд 1-ээс доошгүй удаа хуралдана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 34.5.Хоршооны Тэргүүлэгчид, эсхүл Хяналтын зөвлөлийн гишүүдийн 50-иас дээш хувь нь Хяналтын зөвлөлийг хуралдуулахыг шаардсан, эсхүл Хяналтын зөвлөлийн дарга шаардлагатай гэж үзсэн бол ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif З5 дугаар зүйл. Хяналтын зөвлөлийн бүрэн эрх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 35.1.Хяналтын зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 35.1.1.Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг хянан шалгах, үүний тулд шаардлагатай баримт бичгийг гаргуулан авах, мэдээлэл, илтгэл сонсох, нягтлан бодох бүртгэл, бусад бичиг баримттай танилцаж, шалгах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 35.1.2.хоршооны жилийн тайлан, цаг үеийн байдлын тухай мэдээ, жилийн орлогын хуваарилалт, алдагдлыг хэрхэн нөхөх зэрэг асуудлаар санал дүгнэлт гаргаж, бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 35.1.З.шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 35.1.4.хууль тогтоомж болон хоршооны дүрэмд заасан журмын дагуу Тэргүүлэгчид зээл олгох асуудлыг шийдвэрлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 35.1.5. зээлийн олголт, эргэн төлөлт, Зээлийн хорооны үйл ажиллагаанд хяналт тавих;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 35.1.6.хууль, дүрэмд заасан бусад бүрэн эрх.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 35.2.Хяналтын зөвлөл шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн шинжээчийг төлбөртэй ажиллуулж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif                                                                                                                                      ТАВДУГААР БҮЛЭГ
                                                                                                                                     Хоршоодын холбоо
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 36 дугаар зүйл. Хоршоодын холбоо
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 36.1.Хоршоо хууль тогтоомж болон зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэх буюу хоршооны үйл ажиллагаа, зохион байгуулалт, санхүү, аж ахуйн зэрэг асуудлыг хянан шалгаж, нийтлэг удирдлагаар хангах чиг үүргийг Хоршоодын холбоо хэрэгжүүлнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 36.2.Хоршоодын холбоо нь гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 36.3.Хоршоодын холбооны талаархи энэ хуульд зааснаас бусад асуудал нь Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагдана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 37 дугаар зүйл.Хоршоодын холбооны чиг үүрэг
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 37.1. Хоршоодын холбоо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 37.1.1.хоршооны зохион байгуулалт, үйл ажиллагааг хянан шалгах, тодорхойлолт гаргах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 37.1.2. хоршооны данс, санхүү, нягтлан бодох бүртгэл, бусад бичиг баримтын талаархи мэдээллийг гаргуулан авах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 37.1.3.орон нутгийн болон улсын хэмжээнд хоршооллын хөдөлгөөнийг өргөжүүлэх, хоршоог хөгжүүлэх бодлого явуулах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 37.1.4. хоршоодын үйл ажиллагаанд дэмжлэг тусламж үзүүлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 37.1.5. хоршоодын боловсон хүчнийг сургах, давтан сургах ажлыг зохион байгуулах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 37.1.6. хоршоодын эрх ашгийг хамгаалах, дэмжлэг туслалцаа үзүүлэх, боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар нэгдсэн бодлого боловсруулахаар төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 37.1.7.хоршоодод нягтлан бодох бүртгэл хөтлөхөд нь мэргэжлийн туслалцаа үзүүлж, тайлан тэнцлийг шалгаж баталгаажуулах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 37.1.8. Засгийн газраас хуулийн дагуу Хоршоодын холбоонд шилжүүлсэн зарим бүрэн эрх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 37.1.9. хууль, дүрэмд заасан бусад бүрэн эрх.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif ЗУРГАДУГААР БҮЛЭГ Хоршоог татан буулгах
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 38 дугаар зүйл. Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгах
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 38.1.Хоршоог бүх гишүүдийн хурлын шийдвэрээр татан буулгаж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 38.2.Хоршоог татан буулгах тухай асуудлыг санал хураалтанд оролцсон гишүүдийн дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 38.3. Хоршоог татан буулгасан тухай шийдвэрийг бүртгэх байгууллагад 7 хоногийн дотор мэдэгдэнэ..
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 39 дүгээр зүйл. Хоршоог шүүх татан буулгах
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 39.1. Шүүх дор дурдсан үндэслэлээр хоршоог татан буулгана:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 39.1.1. дампуурсан;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 39.1.2. гишүүдийн тоо хуульд заасан доод хэмжээнд хүрэхгүй болсон ба хоршоо өөрийн санаачлагаар татан буугдаагүй;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 39.1.3. хууль, дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 39.1.4. хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 39.1.5. хуульд заасан бусад үндэслэл.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 40 дүгээр зүйл. Хоршоо татан буугдсаныг мэдэгдэх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 40.1.Татан буулгах шийдвэр гаргасан этгээд хоршоо татан буугдсан тухай улсын бүртгэлийн байгууллагад З хоногийн дотор мэдэгдэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 40.2.Хоршоо татан буугдсаныг улсын бүртгэлд тэмдэглүүлсэн тухай татан буулгах комисс нийтэд мэдээлнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 40.3.Хоршооноос авлагатай этгээдэд хоршоо татан буугдсан тухай тусгайлан мэдэгдэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 41 дүгээр зүйл. Татан буулгах комисс томилох, эгүүлэн татах
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 41.1.Татан буулгах тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон татан буулгах комисс татан буулгах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 41.2.Татан буулгах комиссыг бүх гишүүдийн хурлаас томилж чадаагүй бол Хяналтын зөвлөл, эсхүл хоршоодын холбооны Тэргүүлэгчид томилж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 41.3.Татан буулгах комисс байгуулсан байгууллагын шийдвэрээр шаардлагатай гэж үзвэл тухайн комиссыг хугацаанаас нь өмнө татан буулгаж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 42 дугаар зүйл. Татан буулгах комиссыг бүртгэх байгууллагад мэдэгдэх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 42.1.Татан буулгах комиссын гишүүдийг бүртгэх байгууллагад мэдэгдэж, холбогдох баримт бичгийг хүргүүлнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 43 дугаар зүйл. Татан буулгах комисс хоршоог төлөөлж гарын үсэг зурах
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 43.1.Хоршооны нэрийн хажууд “татан буугдаж байгаа” гэсэн бичилт хийж татан буулгах комиссын гишүүд хоршоог төлөөлж гарын үсгээ зурна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 44 дүгээр зүйл. Татан буулгах явцад гишүүдийн хоршоонд нийлүүлэх хувь хөрөнгийг нэмэгдүүлэх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 44.1. Хоршоог татан буулгах явцад түүний нийт хөрөнгө нь өр төлбөр барагдуулахад хүрэлцэхгүй бол дутаж буй хэсгийг хоршоонд нийлүүлэх хувь хөрөнгөө дээд хэмжээнд нь хүртэл төлөөгүй гишүүдэд хувь оногдуулах замаар гаргуулж нөхөн төлнө.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 45 дугаар зүйл. Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш гишүүдийн үүргийг нэмэгдүүлэхгүй байх
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 45.1.Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болсноос хойш гишүүдийн хоршоонд заавал нийлүүлэх хувь хөрөнгийн хэмжээ, нөхөх хариуцлагыг нэмэгдүүлж үл болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 46 дугаар зүйл. Хөрөнгө хуваарилахыг хориглох хугацаа
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 46.1. Хоршооны өр төлбөртэй холбоотой нэхэмжлэлийг Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн барагдуулна. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтийг тусгав/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 46.2.Хоршоонд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд ийнхүү нэхэмжлэл гаргах боломжгүй нөхцөлд байгаа бол түүнд төлбөл зохих төлбөрийг нэгэн адил төлнө.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 46.3.Төлбөрийн талаар маргаантай бол тухайн этгээдэд ногдох хэсгийг тусгаарласны дараа үлдсэн эд хөрөнгийг гишүүдэд хуваана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 47 дугаар зүйл. Хоршооны эд хөрөнгийг гишүүдэд хуваарилах
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 47.1.Хоршооны харилцагчдын нэхэмжлэл хангах ажиллагаа дууссаны дараа энэ хуулийн 14, 16 дугаар зүйлийг үндэслэн гишүүдэд хоршооны үлдсэн эд хөрөнгийг хуваарилна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 47.2.Татан буулгасан тухай анхны тайлан мэдээг үндэслэн гишүүдийн оногдлын хэмжээг тогтооно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 47.3. Энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу хоршооны гишүүн нэмэлт хувь хөрөнгө нийлүүлсэн бол эхлээд тэр хэмжээний хөрөнгийг түүнд олгоно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 47.4.Гишүүн нэг бүрт ногдох хувийг нь олгосны дараа хоршооны нийт хөрөнгөөс үлдсэн хэсгийг нийт гишүүдэд тэнцүү хэмжээгээр хуваана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 47.5.Хоршооны дүрмээр эд хөрөнгийг хуваарилахыг хориглох, эсхүл хуваарилах харьцааг өөрөөр тогтоож болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 48 дугаар зүйл. Хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгө
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 48.1.Хоршооны үйл ажиллагаа дуусгавар болоход хуваах боломжгүй үлдэгдэл хөрөнгийг тодорхой зориулалтаар хэрэглүүлэхээр шилжүүлэхийг хоршооны дүрэмд тусгайлан заагаагүй бол уг хөрөнгийг нийтийн хэрэгцээнд зориулан ашиглуулахаар хоршооны төв оршиж байсан нийслэл, аймаг, сум, дүүргийн өмчид шилжүүлнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif                                                                                          ЗУРГААДУГААР БYЛЭГ 
http://www.legalinfo.mn/image/b.gif                                                                    Хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 481 дугаар зүйл. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 481.1. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо 20-иос доошгүй гишүүнтэй байна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 481.2. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь дараахь асуудлыг дүрэмдээ тусгана:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 481.2.1. хадгаламж авах, зээл олгох журам;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 481.2.2. хоршоо болон гишүүдийн харилцан хүлээх эрх, үүрэг;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 481.2.3. хоршооны зээлийн сан, зээлийн эрсдэлийн сан болон бусад санг байгуулах, зарцуулах журам;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 481.2.4. зээлийн хороо болон хоршооны бүтэц дэх бусад байгууллагаас хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаанд оролцох журам.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 481.3. Хоршоо нь хадгаламж, зээлийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 481.4. Энэ хуулийн 481.3 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
 
http://www.legalinfo.mn/image/b.gif .
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 482 дугаар зүйл. Хоршооны хадгаламжийн үйл ажиллагаа
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 482.1. Хоршоо нь өөрийн гишүүнээс мөнгөн хөрөнгийн хадгаламж авч болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 482.2. Хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь Иргэний хуулийн 454-456 дугаар зүйлд заасны дагуу бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр мөнгөн хөрөнгө хадгална.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 482.3. Хоршооны хадгаламжид авсан мөнгөн хөрөнгө нь тухайн хоршооны эд хөрөнгөд хамаарахгүй. Хадгаламж дахь хөрөнгийг зөвхөн хоршооны зээлийн сангийн эх үүсвэр болгон ашиглаж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 482.4. Хоршоонд хадгалуулахаар өгсөн хөрөнгө нь хамтран эзэмшигчтэй бол хадгаламж бүхий гишүүн нь энэ тухай хадгаламжийн гэрээ байгуулахаас өмнө хоршоонд мэдэгдэх үүрэгтэй.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 482.5. Дүрэмд өөрөөр заагаагүй бол хадгаламж, зээлийн хүүг тодорхойлох журмыг бүх гишүүдийн хурлаас тогтооно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 482.6. Хоршооны гишүүн нь өөрийн насанд хүрээгүй хүүхдийн нэр дээр хоршоонд хадгаламж нээж болно. Энэ тохиолдолд гэрээг тухайн хүүхдийг насанд хүрэх хүртэлх хугацаагаар байгуулна.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 483 дугаар зүйл. Хоршооны зээлийн үйл ажиллагаа
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 483.1. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь гишүүндээ хоршооны зээлийн сангийн хөрөнгөөс дүрэмд заасан журмын дагуу зээл олгож болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 483.2. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь зээлийн сан, зээлийн эрсдэлийн сан байгуулна. Зээлийн сан нь хоршооны хөрөнгөөс хуваарилсан хөрөнгө болон хоршооны гишүүдээс авсан хадгаламжийн хөрөнгөөс бүрдэнэ.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif Хоршооны зээлийн санд хоршооны өөрийн хөрөнгөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ болон зээлийн эрсдэлийн сангийн хөрөнгийн хэмжээг дүрэмд өөрөөр заагаагүй бол бүх гишүүдийн хурлаас тогтооно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 483.3. Зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй хоршоо нь гишүүддээ Иргэний хуулийн 451-453 дугаар зүйлд заасны дагуу гэрээний үндсэн дээр зээл олгоно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 483.4. Зээлийн буцаан төлөлтийг гишүүний хоршоонд оруулсан хувь хөрөнгө болон хадгалуулсан хөрөнгөөр баталгаажуулж болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 484 дугаар зүйл. Зээлийн хороо, түүний бүрэн эрх, бүрэлдэхүүн
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 484.1. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь зээлийн хороотой байна. Зээлийн хороо нь З-аас доошгүй гишүүнтэй байна. Зээлийн хорооны гишүүдийг бүх гишүүдийн хурлаас нууц санал хураалтын үндсэн дээр сонгоно. Зээлийн хорооны гишүүн нь тэргүүлэгч гишүүн, хяналтын зөвлөлийн гишүүн байж болохгүй.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 484.2. Зээлийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 484.2.1. зээл авахаар хүсэлт гаргасан хоршооны гишүүний өргөдлийг шалгах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 484.2.2. зээл олгох эсэхийг шийдвэрлэх, зээл олгох;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 484.2.3. олгосон зээлийг эргэн төлүүлэх;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 484.2.4. шаардлагатай гэж үзвэл бүх гишүүдийн хурлыг хуралдуулах;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 484.2.5. хууль болон хоршооны дүрмээр тогтоосон бусад бүрэн эрх.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 484.3. Зээлийн хорооны хурал гишүүдийн олонхи оролцсоноор хүчин төгөлдөр болно. Дүрмээр үүнээс дээгүүр хувь тогтоож болно.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 484.4. Дүрэмд энэ хуулийн 484.3-т зааснаас өндөр хувь тогтоогоогүй бол зээлийн хорооны шийдвэрийг санал хураалтад оролцсон хорооны гишүүдийн олонхийн саналаар гаргана.
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 484.5. Зээлийн хорооны даргыг тухайн хоршооны Тэргүүлэгчдийн хурал зээлийн хорооны гишүүдээс томилно..
 
http://www.legalinfo.mn/image/b.gif                                                                                                                                  ДОЛДУГААР БҮЛЭГ .
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 49 дүгээр зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 49.1.Хоршооны тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэм буруутай этгээдэд дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 49.1.1.дүрэмд орсон өөрчлөлтийг бүртгүүлэх журмыг зөрчсөн албан тушаалтныг бүртгэх байгууллагын эрх бүхий албан тушаалтан 2000-20000 төгрөгөөр торгох;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 49.1.2.дүрэмд зааснаас өөр үйл ажиллагаа явуулсан бол шүүгч олсон орлогыг хурааж, хоршоог 100000-250000 төгрөгөөр торгох;
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 49.1.3. Хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хоршоо нь өөрийн гишүүн бус этгээдээс хадгаламж авсан, өөрийн гишүүн бус этгээдэд зээл олгосон, хадгаламж авах, зээл олгохоор зар сурталчилгаа хийсэн бол шүүгч, эрх бүхий улсын байцаагч тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж, гэм буруутай иргэнийг 10000-50000 хүртэл төгрөг, хоршоог 50000-250000 хүртэл төгрөгөөр торгоно..
 
http://www.legalinfo.mn/image/b.gif НАЙМДУГААР БҮЛЭГ .
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 50 дугаар зүйл. Хуулийг дагаж мөрдөх журам
 
http://www.legalinfo.mn/image/b.gif 50.1.Энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын бүртгэлд бүртгэгдсэн хоршоог энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн дотор шинэчлэн бүртгэнэ.
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
 
/Энэ хуулинд Монгол Улсын 2002 оны 7 дугаар сарын 4-ны, 2002 оны 12 дугаар сарын 12-ны, 2004 оны 4 дүгээр сарын 30-ны,  2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт, өөрчлөлт тусгагдсан/