Эрх зүй

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Монгол улсын хууль
 
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай
 
2011 оны 05 сарын 06 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот 
 
 
 
Дугаар 19
 
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 7 дугаар бүлгийн 0703.10.00, 0704.90.10, 0706.10.10, 0706.10.20 үндэсний кодын бараа, 11 дүгээр бүлгийн 11.01, 11,02 дахь зүйлийн “гурил”-ийн барааны бичиглэл, албан татварын хэмжээг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/7дугаар бүлгийн 0703.10.00, 0704.90.10, 0706.10.10, 0706.10.20 үндэсний кодын бараа: 
 
07 07.01   0703.10.00 0704.90.10 0706.10.10 0706.10.20 Сонгино Байцаа Шар лууван Шар манжин 15 15 15 15
2/11 дүгээр бүлгийн 11.01, 11,02 дахь зүйлийн гурил:
 
11 11.01 11.02   Гурил -Баян-Өлгий аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Ярант, Увс аймгийн Боршоо, Завхан аймгийн Арцсуурь, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор  импортлосон бол 7 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1 хүртэл 4 дүгээр сарын 1-нээс 7 дугаар сарын 1 хүртэл -бусад боомтоор импортлосон бол             15   5   15
2.Энэ тогтоолыг 2011 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
 
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ