Эрх зүй

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

УИХ-ын тогтоол
 
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
 
2011 оны 06 сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот 
 
 
 
Дугаар 32
 
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т даалгасугай:
1/бүх салбарыг хамарсан бараа, ажил, үйлчилгээний стандарт, нийтээр дагаж мөрдөх норм нормативыг шинэчлэн боловсруулан баталж, мөрдүүлэх арга хэмжээ авах;
2/бараа, ажил, үйлчилгээний стандартыг Засгийн газрын худалдан авах ажилллагааны хүрээнд тендер шалгаруулах болон тендерийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих гол шалгуур үзүүлэлт байх журам тогтоож мөрдүүлэх;
3/бараа, ажил, үйлчилгээний стандартын хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, чанар стандартыг зөрчсөн байгууллага, албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагыг чангатгах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Д.Хаянхярваа/-нд даалгасугай.
 
 
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ