Эрх зүй

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Засгийн газрын тогтоол
 
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА,ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖ БАЙГУУЛАХ БЭЛТГЭЛ ХАНГАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
 
2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хот 
 
 
 
Дугаар 235
 
“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг үндэслэн Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.
2. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл хангах, сургалт зохион байгуулах, хууль сурталчлах чиг үүрэг бүхий нэгжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын дэргэд байгуулж, орон тооны дээд хязгаарыг 7 байхаар тогтоосугай.
3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан нэгжийн 2011 оны үйл ажиллагаанд шаардагдах зардлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багцаас, 2012 оноос эхлэн холбогдох зардлыг төсөвт тусган санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.
4. Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл ажилд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэхийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайханд зөвлөсүгэй.
5. Энэхүү тогтоолын хэрэгжилтийн явц, дүнг улирал бүр Засгийн газарт танилцуулж байхыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунайд даалгасугай.
                      Монгол Улсын Ерөнхий сайд                                                                   С.БАТБОЛД
                     Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн 
                           үйлдвэрийн сайд                                                                                   Т.БАДАМЖУНАЙ