Эрх зүй

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Дүрэм, журам
ТӨСӨЛ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  
сайдын 2012 оны      .... дугаар  тушаалын
нэгдүгээр хавсралт
УРГАМАЛ, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ  
ГАРАЛ ҮҮСЭЛ-ХОРИО ЦЭЭРИЙН ГЭРЧИЛГЭЭ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЛЭХ  
ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмын зорилго нь    орон нутгаас ургамал,  ургамлын гаралтай түүхий эд, 
бүтээгдэхүүн бэлтгэж зах зээлд худалдаалах    үед ургамлын эрүүл ахуй,  хорио
цээрийн баталгаажуулалт хийх,  гарал үүслийг тодорхойлох болон ургамал, 
ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээг  /цаашид
“гэрчилгээ” гэх/ хэвлүүлэх, хуваарилах, бичиж  олгох, зарцуулах, хяналт тавихтай
холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 
1.2.  Энэхүү журмыг ургамал,  ургамлын гаралтай түүхий эд,  бүтээгдэхүүн бэлтгэх, 
нийлүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ,  худалдаа эрхлэгч хуулийн этгээд, бүх шатны
газар тариалан,  ургамал хамгаалал,  хорио цээрийн хяналтын улсын  /ахлах/ 
байцаагч, сум дүүргийн Засаг даргын тамгын газрын газар тариалангийн асуудал
хариуцсан  түшмэл  дагаж мөрдөнө.  
1.3. Иргэдийн хувийн хэрэгцээний зориулалтын ургамал, ургамлын гаралтай түүхий эд,  
бүтээгдэхүүнд энэхүү журам хамаарахгүй. 
 1.4.  Ургамлын хорио цээрийн дэглэм тогтоосон үед энэхүү журмын 1.3  дахь заалт
хүчингүй.        
                                     
Хоёр. Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний  гарал
үүсэл- хорио цээрийн гэрчилгээ, түүний төрөл
2.1. Гэрчилгээг мэдрэхүйн эрхтэний үзлэгээр чанарын шаардлага хангасан   ургамал, 
ургамлын гаралтай түүхий эд,  бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох
зорилгоор  хэрэглэнэ. 
2.2. Сум дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн асуудал эрхэлсэн
түшмэл  “Ургамал хамгааллын тухай” хуулийн холбогдох заалтыг үндэслэн   дор
дурьдсан 5 төрлийн гэрчилгээ  олгоно;  
2.2.1. Үр тарианы гарал үүслийн;  
2.2.2. Төмсний гарал үүслийн; 
2.2.3. Хүнсний ногооны гарал үүслийн;  
2.2.4. Жимс, жимсгэний гарал үүслийн;  
2.2.5. Хадлан, тэжээлийн гарал үүслийн;
2.2.6. Байгалийн болон таримал ургамлын гарал үүслийн; 
2.3. Аймаг,  нийслэл,  төв,  суурин газрын хүнсний зах,  худалдааны төвийн  /цаашид
“хүнсний зах,  худалдааны төв гэх”/  дэргэдэх ургамлын хорио цээрийн
лаборатори дор дурьдсан 3 төрлийн гэрчилгээ  олгоно:  
2.3.1. Үр тарианы гарал үүслийн;  
2.3.2. Төмс, хүнсний ногооны гарал үүслийн;  
2.3.3. Жимс, жимсгэний гарал үүслийн:   2.4. Гэрчилгээний хуудас нь улсын хэмжээнд нэгдсэн   кодтой хэвлэмэл маягт байх
ба дугаар нь 4 оронтой  тоо байна.  
Гурав. Гэрчилгээг хэвлүүлэх, хуваарилах
3.1. Хүнс,  хөдөө аж ахуй,  хөнгөн үйлдвэрийн сайдын    баталсан загварын дагуу  
гэрчилгээний хуудсыг   нэгдсэн   кодтой, дугаарлах, сум, дүүргийн   Засаг даргын
Тамгын газарт    нэгдсэн бүртгэлтэйгээр    хуваарилан хүргүүлэх    ажлыг    аймаг, 
нийслэлийн  Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн  газар  хариуцна. 
3.2. Аймаг,  нийслэлийн Хүнс,  хөдөө аж ахуй,  жижиг дунд үйлдвэрийн газрын  
хэвлүүлж, хуваарилсанаас бусад  гэрчилгээг хүчингүйд тооцно.  
Дөрөв. Гэрчилгээг бичиж олгох
4.1. Орон нутгийн газар тариалангийн асуудал эрхэлсэн түшмэл нь гэрчилгээг бичиж
олгохдоо харъяалах нутаг дэвсгэрийнхээ ургамлын хязгаарлагдмал тархалттай
өвчин,  хөнөөлт шавж,  хог ургамлын голомтын судалгаа,   ургамал хамгаалал, 
хорио цээрийн үзлэг, мэдрэхүйн эрхтэний шинжилгээний дүнг үндэслэнэ.   
4.2. Гэрчилгээг  олгохдоо бүртгэл хөтөлнө.  
4.3. Шаардлагатай тохиолдолд ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд
лабораторийн нарийвчилсан шинжилгээ хийлгэж,   шинжилгээний дүнг  
үндэслэн гэрчилгээ олгоно.  
4.4. Бүх шатны Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуй асуудал эрхэлсэн түшмэл
нь ургамал,  ургамлын гаралтай түүхий эд,  бүтээгдэхүүнд гарал үүслийн
гэрчилгээг дараах хүчин зүйлүүдийг харгалзан 5 хоногоос 1 жилийн хугацаатай
олгоно.Үүнд: 
4.3.1 Улирлын онцлог, 
4.3.2    Цаг агаарын байдал, орчны темпратурын хэлбэлзэл
4.3.3    Бүтээгдэхүүний нэр, төрөл, тоо хэмжээ
4.3.4    Хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулах хугацаа
4.3.5    Бүтээгдэхүүний биологийн онцлог
4.5. Гэрчилгээг төмс,  хүнсний ногоонд хүйтэн сэрүүний улиралд 7  хоног,  дулааны
улиралд 30 хоног, жимс жимсгэнэд хүйтэн сэрүүний улиралд 5 хоног, дулааны
улиралд 24  хоног,  үр тарианд 60  хоног,  хадлан тэжээлд 90  хоног,  мод,  модон
бүтээгдэхүүнд 1 жил хүртэлх хугацаагаар олгоно. 
4.6. Дулааны улирал гэж 5-р сарын 1-нээс 10-р сарын 1  хүртэлх,  хүйтэн сэрүүний
улирал гэж 10-р сарын 1-нээс дараа оны 5-р сарын 1 хүртэлх хугацааг хэлнэ. 
4.7. Хүнсний    зах,  худалдааны төвд орон нутгаас нийлүүлэгдэж буй ургамал, 
ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд тухайн зах,  худалдааны төвийн  
дэргэдэх ургамлын хорио цээрийн лаборатори нь энэ журмын  2.2-т заасан
гэрчилгээ,    лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн энэхүү журмын 2.3.-д
заасан гэрчилгээ олгоно. 
4.8. Гэрчилгээний хүчинтэй хугацаа    дууссан,   худалдаалагч эзэн нь солигдсон,  
тээвэрлэлтийн явцад чанар байдал нь илт өөрчлөгдсөн ургамал,  ургамлын
гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг    хүнсний зах,  худалдааны төвд хүлээн
авахдаа өөрийн лабораторит шинжилгээ хийж ургамал хамгаалал, хорио цээрийн  
шаардлага хангасан тохиолдолд   энэ журмын 2.3-д заасан гэрчилгээ олгоно.   
4.9. Хүнсний зах,  худалдааны төвийн  дэргэдэх ургамлын хорио цээрийн лаборатори
орон нутгаас олгосон гэрчилгээг хураан авч гарал үүслээр нь бүртгэл хөтөлж, 
архивлан хадгална. 4.10. Сум, дүүрэг, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын газар тариалангийн
асуудал эрхэлсэн түшмэл нь энэхүү журамд заасан болон гэрчилгээнд бичсэн
үндэслэлээс өөрөөр гэрчилгээ олгохыг хориглоно.  
4.11. Сум дүүрэг, аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь ургамал, ургамлын
гаралтай түүхий эд,  бүтээгдэхүүний гарал үүсэл-хорио цээрийн гэрчилгээг
зөвхөн өөрийнхөө харъяаны нутаг дэвсгэрээс бэлтгэсэн ургамал,  ургамлын
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд  олгоно.  
  
Тав. Гэрчилгээний бичилт, зарцуулалтанд хяналт тавих
5.1. Гэрчилгээний бичилт,  зарцуулалтад бүх шатны Мэргэжлийн хяналтын
байгууллага хяналт тавина. 
5.2. Аймаг,  нийслэлийн хөдөө аж ахуй,  жижиг дунд үйлдвэрийн газар нь  
гэрчилгээний бичилт,  зарцуулалтын талаарх мэдээ,  мэдээллээр холбогдох
байгууллагуудыг хангана. 
5.3. Гэрчилгээ олгогдож шилжилт, хөдөлгөөн хийгдсэн ургамал, ургамлын гаралтай
түүхий эд бүтээгдэхүүний   нэр, төрөл, тоо, хэмжээний талаарх мэдээллийг   сум, 
дүүргийн Засаг даргын Тамгын газрын хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн түшмэл
холбогдох дээд шатны байгууллагад хагас, бүтэн жилээр мэдээлнэ. 
5.4. Гэрчилгээний зарцуулалтын тайлан,  үзлэг,  шинжилгээнд хамрагдсан ургамал, 
ургамлын гаралтай түүхий эд,  бүтээгдэхүүний    талаарх мэдээллийн маягтын  
загварыг Хүнс,  хөдөө аж ахуй,  хөнгөн үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага тогтооно.   
Зургаа. Иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
6.1. Ургамал,  ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг тээвэрлэлтийн явцад
замын хяналт, шалгалтын цэгт шалгуулж гэрчилгээнд хяналт, шалгалт хийлгэсэн
тухай тэмдэглүүлнэ.  
6.2. Орон нутгаас олгосон гэрчилгээг дахин ашиглах,  засварлах,  хуурамчаар
үйлдэхийг   хориглоно. 
6.3. Гэрчилгээ олгохтой холбогдсон асуудлаар холбогдох дээд шатны байгууллагад
гомдол гаргах эрхтэй. 
Долоо. Хариуцлага
7.1. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол  
бүх шатны газар тариалан, ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын
байцаагч холбогдох  заалтын  дагуу захиргааны шийтгэл ногдуулна. 
7.2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд улсын
байцаагч холбогдох материалыг бүрдүүлэн  хуулийн байгууллагад шилжүүлнэ. 
…………………….о   О   о…………………. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  
сайдын 2012 оны      .... дугаар  тушаалын
хоёрдугаар  хавсралт
УРГАМАЛ, УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ГАРАЛ
ҮҮСЭЛ-ХОРИО ЦЭЭРИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
№ Гэрчилгээний нэр Загварын  дугаар Хэвлэлийн
хуудас
Үр тарианы гарал үүсэл-хорио цээрийн
гэрчилгээ
УХ маягт № 01А 1/8 
Төмс,  хүнсний ногооны гарал үүсэл-хорио
цээрийн гэрчилгээ
УХ маягт №01Б 1/8 
Жимс, жимсгэний- гарал үүсэл-хорио цээрийн
гэрчилгээ
УХ маягт №01В 1/8 
Хадлан тэжээлийн гарал үүсэл-хорио цээрийн
гэрчилгээ
УХ маягт №01Г 1/8 
Байгалийн ургамлын гарал үүсэл-хорио
цээрийн гэрчилгээ
УХ маягт №01Д 1/8 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  
сайдын 2012 оны      .... дугаар  тушаалын
гуравдугаар  хавсралт
Монгол Улсын ҮСХ, УБЕГ, МШХХТГ-ын даргын 2010 оны 4 дүгээр сарын 14-ний
өдрийн 01/62, 226, 58 тоот хамтарсан тушаалын хавсралтын дагуу аймаг, нийслэл, сум, 
дүүрэг багийн кодыг уялдуулна. 
№ Аймаг
нийслэлийн
код
Сум, 
дүүргийн  
код
Баг, 
хорооны
код
Бүтээгдэхүүний код
01 02 03 04 05 06 
1 65 01 51   03    
                   
Тайлбар:  
01 код нь үр тариа, 
02 код нь төмс, 
03 код нь хүнсний ногоо, 
03.01 байцаа
03.02 лууван
03.03 шар манжин
03.04 хүрэн манжин
03.05 сонгино, сармис
03.06 өргөст хэмх
03.07 лооль
03.08 бусад ногоо
04 код нь жимс, жимсгэнэ,  
05 код нь хадлан
06 код нь байгалын ургамлын бүтээгдэхүүн/мөөг, эм, жимс, гэх мэт/ 
Жишээ нь: 
65 код архангай аймаг, 01- Эрдэнбулган сум, 51- Цагаан даваа баг, 03- хүнсний ногоо
гэх мэт.