Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Нийтлэл
Mалчдад зориулан анхааруулга гаргалаа

Өнгөрсөн онд Монгол Улсын зүүн бүс нутагт малын гоц халдварт шүлхий өвчин гарч багагүй хэм­жээний мал хорогдсон. Үүний улмаас хоёр жилийн хугацаанд шүлхий өвчнөөс урьд­чилан сэргий­лэх, вакцинжуулах хяналтын үйл ажиллагааг тогтмол явуулж байгаа. Тиймээс малчид өөрсдөө ухам­сар­лаж уг өвчнөөс урьдчилан сэргий­лэхийн тулд ма­лаа хариул­гатай, хязгаарлагдмал орчинд анхаарал болгоомжтой, зээрийн нүүдэл, хөдөлгөөнөөс алсуур, зээрийн бэлчсэн бүс нут­гаар малаа 2-3 хоногийн дотор бэлчээхгүй байхыг Гамшгийн эсрэг үндэсний төвөөс анхааруулж бай­гаа юм бай­на. Түүнчлэн халдварт шүлхий өвчин­тэй холбоотойгоор зүүн айм­гаас баруун аймгууд руу малыг нүүлгэн шилжүүлэхгүй байх, малын гарал­тай түүхий эдийг төв суурин газарт оруулахгүй байх арга хэм­жээнүү­дийг авахыг ч сануулав.

 

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *