Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
“Дархан 50” цогцолборт 20 мянган мод тарилаа
Монгол улсын ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тавдугаар болон аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн мод тарих өдөр болгохоор шийдвэрлэсэн. Өнгөрсөн бямба гаригт Дархан 50 цогцолборт мод тарих өдрийн нээлт боллоо. Тус үйл ажиллагааны нээлтэд Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Д.Баттулга болон Дархан-Уул аймгийн удирдлагууд, олон нийт өргөнөөх оролцжээ.  

“Монгол улс цөлжиж байна. Урдаас хойшоо жилд 7,5 км цөлжиж, 15-аас 20 жилийн дараа Дархан-Уул аймагт тулж ирнэ” хэмээн нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн тамгийн газрын дарга Д.Баттулга хэлсэн юм. Харин дарханчуудын хувьд үүнээс сэргийлэх, цөлжилтийг сааруулах эхний бөгөөд хамгийн зөв арга бол мод тарих. Дарханы ард иргэд мод тарьж, түүнийгээ ургуулж чадсан хүмүүс. Нэг сая мод тарьж, тэрхүү баяраа тэмдэглэн байгаль орчноо хамгаалах хөшөөг ч босгож байсан түүхтэй. Зөвхөн өнгөрсөн оны хувьд гэхэд 34 мянган мод бут тарьж, ургалт нь 90-ээс дээш хувьтай байгаа амжилттай. Харин бүх нийтийн мод тарих өдрийн хүрээнд олон газарт үйл ажиллагааг зохион байгуулж, байгууллага хамт олон хувь хүмүүс өөр өөрсдийн газраа мод тарьсан бөгөөд зөвхөн Дархан 50 цогцолборт энэ өдөр 20 мянган модыг тарьсан юм.

Аймгийн хэмжээнд бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд нийтдээ 123 аж ахуйн нэгжийн 1000 гаруй иргэд, албан хаагч 27 мянга орчим мод бут тарина хэмээн БОАЖГ-т урьдчилан мэдэгдсэн байна. Иргэд өөрсдөө хувь нэмрээ оруулж, мод тарьж байгаа боловч нөгөө талаас усалгаа арчилгааг орхигдуулж болохгүйг сануулсан юм.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *
1.
2012 оны 07-р сар 10нд 06:16, Khomsit:
If your atricles are always this helpful, "I'll be back."
2.
2012 оны 07-р сар 10нд 16:16, qkxrrzr:
eY0Fu2 <a href="http://jpgnuqltlyvu.com/">jpgnuqltlyvu</a>
3.
2012 оны 07-р сар 11нд 21:50, ijqrsivjexv:
pnGxls , [url=http://ictjqybyabwp.com/]ictjqybyabwp[/url], [link=http://zszliypyhgor.com/]zszliypyhgor[/link], http://eliufprxenmn.com/
4.
2012 оны 07-р сар 12нд 12:34, wvhpioss:
x6JJ14 <a href="http://walfvhwnodix.com/">walfvhwnodix</a>
5.
2012 оны 07-р сар 12нд 18:15, wxxygymyu:
w7fO0g , [url=http://xtdurprcqvto.com/]xtdurprcqvto[/url], [link=http://ukwwxgyddwkv.com/]ukwwxgyddwkv[/link], http://wvhsphejyrsl.com/