Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Хүлэмжинд хүнсний ногоо тариалах талаар сургалт боллоо
Хүлэмжинд хүнсний ногоо ургуулах агро технологи сэдэвт сургалт Дархан-Уул аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газраас өчигдөр зохион байгууллаа. Тус сургалтанд Орхон, Дархан, Хонгор сумын хүлэмжийн аж ахуй болон тариалан эрхэлдэг 40 хүн хамруулсан байна. Хамгаалсан хөрсний аж ахуйн ерөнхий ойлголт, хүлэмжийн төрлүүдийн талаар сургалтын эхэнд тодорхой ойлголтыг өгчээ. Мөн хүлэмжинд тариалдаг таримал сортууд, хүлэмжийн дотоод зохион байгуулалт, орчны тохиргоо, хүлэмжийн хөрс бэлтгэх, үрсэлгээ бэлтгэх аргыг УГТЭШХ-ийн зөвлөгөө өгөх төвийн эрхлэгч П.Алтантуяа танилцууллаа. Энэ удаагийн сургалт өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд явагдаж буйгаараа онцлог болсон юм. Зөвхөн лекц хэлбэрээр энэ удаагийн сургалт явагдсангүй. Үргэлжлүүлэн дадлага ажил нь УГТЭШХ-ийн хүлэмжний аж ахуй дээр болжээ. Хүлэмжний орчны тохиргоо хийж, хөрс бэлтгэн, тарилт үрсэлгээ хэрхэн бэлтгэх, арчлах зэргийг орчинд нь суралцсан байна. ХХААЖДҮГ-аас маргааш хоршоологчдын зөвлөгөөнийг Аймгийн засаг даргын тамгын газарт зохион байгуулах бол өөрийн байрандаа газар тариалангийн сургалтыг тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *