Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Үхрийн галзуу өвчин гарчээ
Архангай аймгийн Жаргалант суманд өнгөрсөн долоо хоногт малын галзуу өвчин гарсан тул хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа аж. Энэ талаар аймгмийн оцгой байдлын дарга Д.Эрдэнбат “Жаргалант сумын Асайт багын Далд гэдэг газар зусч байсан иргэн Ц-гийн нэг үхэр галзуу өвчин туссан болохыг шинжилгээгээр тогтоосон байгаа. Тиймээс сумын засаг даргын захирамжаар тус бүс нутагт хязгаарлалтын дэглэм тогтоосон. Он гарсаар тус суманд галзуу өвчнөөр дөрвөн үхэр үхсэн байна. Энэ удаагийн тохиолдол галзуугийн голомттой газар гарсан. Тиймээс өвчний голомтыг устгачихвал аюул багатай. Одоогоор голомтод хоёр пост ажиллан, 470 бод мал, хоёр нохойд вакцин хийгээд байна” хэмээн “Өдрийн сонин”-д мэдээлэл өгчээ.  
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *