Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Ховд аймагт жимс, жимсгэний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ
ХХААХҮЯ-наас "Атрын III" аян үндэсний хөтөлбөрийн талаарх мэдээллийг ирүүллээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ онд 366.3 мянган тонн үр тариа, 169 мянган тонн төмс, 90.3 мянган тонн хүнсний ногоо, 205 тонн гурвалжин будаа, 538 тонн хөр тариа хураасан байна. 

Ингэснээр ирэх оны буудай, төмсний хэрэгцээг 100 хувь хангах юм. Харин хүнсний ногооны 53.7 хувийг дотоодын ургацаас хангана. Ирэх онд "Атрын III" аяны үргэлжлэл болох "Хүнсний баталгаат байдал" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж. Энэ хөтөлбөрийн хүрээнд Ховд, Говь-Алтай аймагт хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг хөгжүүлж баруун бүсийн хэрэгцээг хангах зорилт тавьсан аж. 

Мөн Увс, Завхан аймагт үр тариа, тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, төвийн бүсэд эрчимжсэн мал ахуй, газар тариаланг хослуулах, зүүн бүс нутагт тодорхой төслийг амжилттай хэрэгжүүлэн буудай, буурцагт ургамлын тариалалтыг нэмэгдүүлж экспортын чиг баримжаатай хөгжүүлэх ажээ.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *