Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Ховд аймгийн Хүнс, Хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар
1924 онд Чандмань уул аймагт Мал эмнэлгийн хороо, 1927 оноос Булган, Буянт суманд өвс хадах морин станц, 1950 онд мал аж ахуйн машинт станц байгуулагдснаар Ховд аймагт Хөдөө аж ахуйн байгууллагын суурь тавигджээ. Харин 1953 онд аймгийн Гүйцэтгэх захиргааны мал аж ахуйн хэлтэс байгуулагдсан нь 2009онд ХХААЖДҮ-ийн газар болон өргөжиж мал эмнэлгийн алба, үржлийн алба, бодлого зохицуулалтын алба гэсэн 3 албатай 24 орон тоотойгоор ажил үүргээ хэрэгжүүлж байна.
Эрхэм зорилго:
Бидний эрхэм зорилго нь Төр Засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг орон нутагт сурталчилах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, биелэлтэнд нь хяналт тавих, мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангаж, мал сүргийг эрүүлжүүлэх, малын чанар, үржлийн ажлыг сайжруулж, мал аж ахуйг эрчимжүүлэх, усалгаатай газар тариалан, тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэл, хоршоог хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээг өргөжүүлэх замаар хүн амын хүнсний хэрэгцээг хангаж, ажлын байр нэмэгдүүлэн тогтвортой хөгжлийг хангахад оршино.
Хүнс, Хөдөөаж ахуй,жижиг,дунд үйлдвэрийн газрын үйл ажиллагааны талаар
Аймгийн нутаг дэвгэр дэх Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагаа нь 2008-2012 онд Засгийн газраас хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн онд Монгол улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөвт тусгагдсан стратегийн зорилтууд, төрөөс Хүнс, Хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого,аймгийн 2009-2015 оны хөгжлийн хөтөлбөр, аймгийн ИТХ, Засаг даргын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангахад оршино.
Иймд 2010онд ХХААХҮ-ийн сайдтай аймгийн Засаг даргын хооронд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байр бий болгож,тухайн бүс нутгийн хөгжилд түлхэц үзүүлэх зорилготойолон чухал асуудлуудыг тусган хэрэгжүүлж байгаа билээ.
Аймгийн ХХАА-н салбарын 2010 оны зорилтын хэрэгжилтийг хангах үүднээс дараах аймгийн зөвлөгөөнүүдийг зохион байгууллаа.
Аймгийн ХАА-н мэргэжилтний зөвлөгөөнийг3 сард, аймгийн бизнес эрхлэгчид, тариаланчдын зөвлөгөөнийг4 сард, аймгийн ХАА-н удирдах ажилтан, малчдын зөвлөгөөнийг 5 сард, МУЗН-тэй хамтарсан баруун бүсийн манлай малчдын бүсийн зөвлөгөөн 10 сард тус тус зохион байгуулав.
Аймгийн малчид, ХАА-н удирдах ажилтны зөвлөгөөнийг угтаж аймгийн Засаг даргын шийдвэрээр орон нутгийн хэмжээнд бэлчээрийн менежментийг сайжруулах асуудлаар 2 сарын хэлэлцүүлгийн аян зохион байгуулав.Энэ зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААХҮЯ, Швейцарийн хөгжлийн агентлагийн Цөлжилтийг сааруулах төсөл, Монголын бэлчээрийн менежментийн холбоо, Дэлхийн байгаль хамгаалах сан(WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Алтай соён, Мерси кор олон улсын байгууллага, ХААН банк, аймгийн ХХААЖДҮ-ийн газраас хамтран зохион байгуулсан.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *