Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Эрээн боомтын хүнсний ногоо, жимс жимсгэнийн экспортын хэмжээ өсөн нэмэгдэв

ӨМӨЗР-ны хилийн хорио цээрийн газраас гаргасан статистик бүртгэлээс үзэхэд, энэ жилийн эхний 7 сард, Өвөр монголын Эрээн боомтоор экспортолсон хүнсний ногоо, жимс жимсгэнийн хэмжээ илэрхий нэмэгдсэн байна.  Статистик бүртгэлээс үзэхэд, эхний хагас жилд Эрээн боомтын хорио цээрийн хяналт шалгалтаар дамжин экспортлогдсон жимс жимсгэнэ, хүнсний ногооны нийт хэмжээ 54957 тонн буюу нийт 5 сая 630 мянга гаруй ам долларт хүрч, ноднин жилийн мөн үеийнхээс 25% болон 23%-иар тус тус нэмэгдсэн байна. Төмс, сонгинын экспортын хэмжээ түрүү жилийнхтэй үндсэндээ адил түвшинд байгаагаас гадна, цагаан ногоо, лууван зэрэг хүнсний ногоо энэ жил бүгд өсөх хандлагатай байна. Экспортолсон жимс жимсгэнээс алимны экспорт илт нэмэгдэж, эхний хагас жилд нийт 5127 тонныг экспортолж, ноднин жилийн мөн үеийнхээс 11,8 %-иар нэмэгдсэн байна. 

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *