Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
POSCO Монголд нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулна гэв

БНСУ-ын ган үйлдвэрлэгч POSCO компани Монголд нүүрс хийжүүлэх үйлдвэр барихаар болсон тухай “Market watch” мэдээлэв. POSCO уг үйлдвэрийг Монголын талтай 50, 50 хувиар хамтран байгуулах бөгөөд ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Тус цахим хуудсанд мэдээлснээр Монголын “Memorandum of Understanding” компани хамтрах аж.

“Дэлхийн нийт эрчим хүчний 38 хувийг хангаж буй нефтийн нөөц 60 жилийн дараа дуусахаар байгаа учраас ихэнх орон байгалийн хий, нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулж эхэлсэн. Тиймээс технологи бүхий улсууд 60 жилийг хүлээхгүйгээр хөгжиж буй орнуудад үйлдвэр байгуулж эхэллээ” хэмээн “Bloomberg”-ийн шинжээч Стив Жонас бичжээ. Уг үйлдвэрийг барих ТЭЗҮ хараахан ил болоогүй байна. Сонирхуулахад өдгөө АНУ, БНХАУ, ӨАБНУ, Герман орон л нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулжээ.

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *