Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Иргэд татвараа хянадаг болох нь

Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилготой Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг шинээр үүд, хаалгаа нээлээ. 

Энэхүү нийгэмлэгт татвар болон эдийн засгийн салбарт олон жил ажилласан нэр хүнд бүхий 30 гаруй эдийн засагч, хуульчид хамтран ажиллах аж. Тус нийгэмлэг нь манай улсын нийгэм, эдийн засгийн амьдралд улс төрийн нөлөөлөл давамгайлж татварын тогтолцоо болон татварын төвлөрсөн хөрөнгийг хуваарилах, хөнгөлөх, чөлөөлөхөд шударга бусаар хандах явдал газар авч үүнийг дагаад татвар төлөгчдийн эрх ашиг нэлээд зөрчигдөж байгаа гэж үзэн энэ асуудлыг таслан зогсоож шинэчлэх зорилгоор байгуулагдсан байна. 

Татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг нь дээрх асуудлуудтай холбоотойгоор иргэдэд татварын боловсрол олгох, мөн зарим татварын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, татварыг цахим хэлбэрт оруулах зэрэг ажлыг одоогоор төлөвлөөд байгаа аж. Ингэснээр татварын тогтолцоо шударга, нээлттэй болж иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд татвараа хянадаг болно гэж тэд үзэж байгаа юм. 

Түүнчлэн цаашид татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр төрөөс авч буй татварын эрх зүйн тогтолцоог шинэчлэх, татвар төлөгчдийн өмнө тулгарч байгаа бэрхшээл, хэрэгцээ шаардлага болон тулгамдсан асуудлуудыг судлан танилцуулж, хууль эрх зүйн төсөл боловсруулж УИХ, Засгийн газар яамдад өргөн барьж шийдвэрлүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *