Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
''Үр ургамал, хорио цээрийн лаборатори"-ийг шинээр байгууллаа
Төв аймгийн Засаг даргын Тамгын газрынхан 2007 оноос "Аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар баримтлах бодлого"-ыг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд өнгөрсөн жилүүдэд тариалалт эрхлэлтийн байдал нэмэгдэж, үүнийг дагаад чанартай үрийн асуудал нэн түрүүнд тавигдах болсон байна. Гэсэн ч тус аймагт үр ургамал хорио цээрийн лаборатори байгаагүйгээс аж ахуйн нэгж иргэдээс ирсэн дээжийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв лаборатори болон Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн лабораторит шинжилгээг өгдөг байжээ. 

Тэгвэл, Төв аймгийн Засаг даргын захирамжаар төсөвт төвлөрүүлэх орлогоос давсан 13.5 сая төгрөгөөр тус аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэст "Үр ургамал , хорио цээрийн лаборатори"-ийг шинээр байгуулсан байна. Тус лаборатори нь хүнсний буудай, ногооны үр, үр тариа, буурцагт ургамлын үр, төмс, жимс жимсгэний үр, бүх төрлийн гурил, будаа, зэрэг 10 гаруй таримал ургамал дээр 10 гаруй үрийн шинжилгээг хийх бололцоотой болжээ.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *