Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийг бүртгэнэ
Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төрийн бодлогын хүрээнд жижиг, дунд үйлдвэр эрхлэх таатай нөхцлийг бүрдүүлэх, тэдгээрийг санхүүгийн талаар дэмжих, хөрөнгийн хангалттай байдлыг сайжруулах зорилгыг хангах, Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийг бүртгэх бэлтгэл ажлыг хангаж байгаа юм байна. 

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6.1 дэх хэсэгт « Энэ хуулийн 5.1-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, иргэн нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.1-д заасан байгууллагад гаргана» гэж заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгжийг 2011 оны 10 дугаар сарын 1-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотод УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд бүртгэж эхлэх аж.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *