Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Тариагаа цасанд даруулалгүй хураан авахыг санууллаа

Ерөнхий сайд С.Батболд өчигдөр Сэлэнгэ аймгийг зорьж газар тариалангийн бүс нутагт ажилласан. Тэрбээр эхлээд Сэлэнгэ аймгийн Номгон сумын хөндий дэх “Газрын ундраа” ХХК-ийн тариалангийн талбайтай танилцаж газар тариалан эрхэлдэг топ 10 аж ахуйн нэгжид АНУ-д үйлдвэрлэгдсэн 150 морины хүчин чадал бүхий тариа хураах машиныг гардуулан өгсөн юм. Харин дараа нь гүйцэтгэх засаглалын тэргүүн тус аймгийн Баянгол суманд ургац хураалтын байдалтай танилцсан. Уг сумын “Зүүн хараа” компани нийтдээ 80 га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан ба ногоогоо хураах бага оврын трактор ихээхэн дутагдалтай байгаа аж. 

Ерөнхий сайд тус сумын тариаланчидтай уулзаж, бага оврын трактор болон бусад тоног төхөөрөмжийг гардуулсан юм. Тариа хураалтын ажил өнөө жилийн хувьд өнгөрсөн наймдугаар сарын 25-нд эхэлсэн. Цас эрт орж, хүйтэрч болзошгүй гэсэн мэдээллийг цаг уурчид гаргах болсон тул тариаланчдын хувьд цаг хугацаатай уралдан, тариагаа цасанд даруулалгүй хураан авахад онцгой анхаарч ажиллахыг Ерөнхий Сайд санууллаа. 

Ерөнхий сайдтай цуг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар явж байна.

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *