Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Монгол Мах Бонд 2.5 тэрбум төгрөгний санхүүжилтийг татлаа

Мах бэлтгэлийн үндэсний үйлдвэрлэгч “Жаст Агро” ХХК-н Монгол Мах Бонд Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны арилжаагаар амжилттай арилжаалагдаж 2.5 тэрбум төгрөгний санхүүжилтийг татаад байна. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлд сүүлийн гурван жил гараагүй компанийн бонд бөгөөд эхний ээлжийн 10 тэрбумын анхны нийлүүлэлт байлаа.

Монголын Хөрөнгийн Бирж болон Лондонгийн Хөрөнгийн Биржтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллаж эхэлсэнээс хойш ийнхүү үндэсний компаниуд Хөрөнгийн зах зээл дээрээс шаардлагатай санхүүжилтийг татан авч эхэлсэн хоёр дахь тохиолдол болж байна. Уг арилжаанд арилжааны Капитал банк тэргүүтэй гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон БиДиСек ХК өөрөө оролцсон байна.    

Тус компанийн бондын дараагийн нийлүүлэлт  энэ сарын 8-ны өдөр буюу Пүрэв гаригт болох юм байна. Иргэд, байгууллагууд Монгол Мах Бондын талаар мэдээллийг Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн Брокер, Дилерийн компаниудаар дамжуулан авч бондын арилжаанд оролцох боломжтой юм. 

Дашрамд дурдахад Монгол Мах Бондын андеррайтераар Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн “БиДиСек” ХК ажиллаж байгаа бөгөөд хамтран зуучлан борлуулагчаар “Таванбогд” ХХК, “Масдак” ХХК, “Евразиа Капитал Монголиа” ХХК, “Нортенсек” ХХК, “Булган брокер” ХХК, “Эм Ай Би Жи” ХХК, “Ханш инвест” ХХК гэсэн брокер дилерийн компаниуд ажиллаж байна. 

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *