Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Хүнсний бүтээгдэхүүний үнэ буурчээ

Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурсан гэсэн таатай мэдээ байна. Статистикийн хорооноос гаргасан судалгаагаар танилцуулахад  махны дундаж үнэ өмнөх 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 1.6-4.1 хувиар өссөн бол, хонины махны үнэ 0.4 хувь, адууны махны үнэ 1.1 хувь, ямааны махны үнэ 1.1 хувиар буурсан байна.Хонины махны үнэ 0.2 хувиар өсч, үхрийн цул махны үнэ 1.0 хувиар буурсан бол, ямаа, адуу, үхрийн ястай махны үнэ тогтвортой байлаа. 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 7000 төгрөг, үхрийн мах /ястай/ – 7643 төгрөг, ямааны мах - 5500 төгрөг, адууны мах – 6157 төгрөг, хонины цул мах – 7657 төгрөг, үхрийн цул мах – 8638 төгрөгийн үнэтэй байв.Түүнчлэн гурилын үнэ үнэ өмнөх 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай 1-р зэргийн гурил 2.8 хувь, савласан дээд гурилын үнэ 1.5 хувиар буурсан байна.  Будаа, элсэн чихрийн дундаж үнэ өмнөх  3-р сарын үнэтэй харьцуулахад 0.6 хувиар өссөн бол, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна. Цагаан будааны үнийг өмнөх 3-р сарын дундаж үнэтэй харьцуулахад 1.0 хувиар буурчээ.

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *