Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимжvvлнэ

“Мал сvргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг”-ийн 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан малын хулгайтай тэмцэх ажлыг эрчимтэй зохион байгуулахаар болжээ.

Ойн арга хэмжээний хvрээнд аймаг, сум бvрт нийгэмлэгийнхээ салбарыг байгуулж, малын хулгайн гэмт хэрэгтэй зохион байгуулалттайгаар тэмцэхээр тєлєвлєжээ. 

Нийгэмлэгийн тэргvvн З.Дорж хэлэхдээ “Vндсэн хуулинд “Мал бол vндэсний баялаг. Тєрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Энэ хууль амьдрал дээр бодитоор хэрэгжиж чадахгvй байна. Тиймээс малчин иргэд болон цагдаагийн байгууллага, тєр засаг хамтран малын хулгайчидтай тэмцэх нь чухал. Мєн сvvлийн vед мал маллах залуус ховордож, малчдын тоо цєєрч байна. Энэ асуудлыг олон нийтийн анхаарлын тєвд тусгаж, тєр засгаас залуу малчдыг бодлогоор дэмжин, бэлтгэх, урамшуулах ажил санаачлахыг уриалж байна” хэмээлээ. 

Тус нийгэмлэг нь “Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян” гэсэн уриатай. Єнгєрсєн хугацаанд цагдаагийн байгууллагатай хамтран малын хулгайн гэмт хэргийн эсрэг ажиллажээ. Цаашид малын хулгайтай тэмцэх ажлаа эрчимжvvлэхийн тулд урьдчилан сэргийлэх болон гэмт этгээдэд оноох хариуцлагын талаар хууль УИХ-д єргєн барихаар тєлєвлєжээ. Тvvнчлэн ойн баярт зориулсан vндэсний бєхийн барилдааныг ирэх сарын 12-нд зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *