Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Ярилцлага
Д.БАРААДУУЗ: ЗААВАЛ УРГУУЛНА ГЭЖ МЭРИЙДЭГ ХҮМҮҮСТ ТАРЬЦАА ҮНЭГҮЙ ӨГӨХСӨН
Өмнөговь аймгийн Булган сумын иргэн, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан Д.Бараадуузыг “Байгальд ээлтэй хүн” булангийнхаа зочноор урилаа. Тэрбээр элсэн говийн есөн га газрыг ногоон төгөл болгоод зогсохгүй, эмийн нэн ховор ургамлууд, жимс жимсгэнэ, хүнсний ногоо тариалдаг.

Түүнчлэн модны тарьц, суулгац бэлтгэн говийн төдийгүй хангай нутгийнханд нийлүүлдэг юм билээ. Одоогоор есөн аймгийн нутагт түүний бойжуулсан тарьц суулгацаар 150 гаруй мянган мод ургаж байна.

-Элсэн говьд төгөл байгуулсан түүхээс тань ярилцлагаа эхэлье.

-Би зоотехникч мэргэжилтэй. 1966 онд одоогийн ХААИС буюу тэр үеийн Хөдөө аж ахуйн дээд сургууль төгссөн. Сургуулиа дүүргээд Өмнөговь аймагт томилогдож, 40 орчим жил хурган дарга хийлээ. 1991 онд ажлаасаа саналаараа чөлөөлөгдсөн. Тэгээд хөдөө гарч мод, ногоо тарих болсон. Одоо 20 гаруй жил болж байна.

-Ямар мод, ургамал тарьдаг вэ?

-Улиас, хайлаас, бургас, сухай зэрэг говийн бүсэд ургадаг мод тарьдаг. Бас малын тэжээлийн олон наст ургамлууд тариална. Жилдээ малын 10 орчим тонн тэжээл, хадлан хурааж авдаг. Лидэр, чихэр өвс, алтайн сонгино зэрэг “Улаан ном”-д орсон, эмийн нэн ховор ургамлыг тариална. Мөн есөн га газрынхаа 0.4 га-д нь хүнсний ногоо тарьдаг. Жилдээ 10 гаруй тонн хүнсний ногоо хурааж, ойр хавийн малчид болон аймгийнхаа хүнсний дэлгүүрт нийлүүлдэг. Ногоо тарьж эхэлснээсээ хойш хүн арддаа 300-гаад тонн хүнсний ногоо нийлүүлээд байна.

-Говьд ногоо тарина гэдэг хүндрэлтэй шүү дээ. Хур бороо бага, ус ховор гээд л асуудал олон. Та энэ асуудлыг яаж шийдэв?

-Манайх Булгийн адаг хэмээх газарт байдаг. Мөн өрөмдмөл гүний худагтай. Тийм болохоор асуудал гардаггүй.

-Говийн мод хангайнхаас ялгаатай байх. Тарихад юугаараа онцлог вэ?

-Хангайн модыг хүлэмжид ургуулахад жилдээ таван см л ургадаг бол говийн мод жилдээ 60-70 см өндөр болдог. Өөрөөр хэлбэл, хангайн модноос 6-8 дахин хурдан өсөлттэй. Түүнчлэн илүү тэсвэртэй.

-Говийн мод арчилгаа хэр шаарддаг вэ?

-Түргэхэн шиг л сайхан модтой болъё гэвэл ерөөсөө арчлаад байх хэрэгтэй. Ойр хавийнх нь зэрлэгийг түүгээд, арчилж тордоод бай вал сайхан ургаад л байна. Гол нь мал, амь танд идүүлж болохгүй. Модны оройноос ямаа нэг л ид чихвэл тэр мод ургахгүй. Тэгэхээр модоо хэрхэн, яаж ургуулахыг эзэн нь л мэднэ.

-Хангайн мод өсөлт багатай л болохоос биш говьд ургана биз дээ. Танд хангайн мод тарих бодол бий юү?

-Мод тарья л гэж байгаа бол нутгийнхаа унаган ургамлыг сонгох хэрэгтэй. Аливаа ургамал төрөлх газраасаа 60 км-ийн радиуст эрсдэл багатай ургадаг юм. Үүнээс холдоод явбал ургах чадвар нь багасдаг. Энэ миний үг биш, доктор хүний захиас шүү. Доктор Гомбосүрэн гуай надад “Чи мод тарих гэж байгаа бол нутгийнхаа ургамлыг л тарь” гэж захисан. Тэгээд би говийн модыг тарималжуулсан. Хангайн мод говьд ургах нь ургадаг. Гэх дээ ургах чадвар нь хамаагүй мууддаг юм билээ. Би гацуур тарьж үзсэн. Хоёр жилийн өмнө анх тарихад л 40 см байсан. Одоо ч яг хэвээрээ байгаа. Гурван жилийн дараа өсөлт нь нэмэгдэх байх гээд л горьдож сууна. Гэхдээ хангайн мод тарьж үзээгүй би байршлыг нь буруу сонгоод алдаа гаргачихсан шиг байна лээ. Гацуур бол сүүдэр газар ургадаг, сэрүүнд дуртай мод. Гэтэл би халуун наранд тарьчихсан. Үүнтэй холбоотойгоор өсөхгүй байгаа байх.

-Таны бэлтгэсэн говийн модны тарьц, суулгацыг Өвөрхангай, Хэнтий зэрэг хангай газрын хүмүүс авдаг гэж сонссон. Говийн модыг хангайд тарихаар ургах уу?

-Үржил шим, ус, чийг багатай хөрсөнд сайн ургадаг моднууд үржил шим сайтай, хур тунадас, чийг өндөртэй хөрсөнд очихоор мэдээж сайн ургана шүү дээ. Миний тарьцууд хангайд маш сайн ургаж байгаа.

-Хуурай нөхцөлд дассан мод ус чийг ихтэй газар очихоор ургах чадвар нь багасахгүй гэж үү. Та дээр төрөлх газраасаа 60 км радиуст л сайн ургадаг гэж ярьсан шүү дээ.

-Хайлаас Сэлэнгэд ч байдаг л мод шүү дээ. Зайсанд ч бий. Ургах чадвар өндөртэй. Хотод байшингийн орой дээр ургасан харагд даг. Хүн тэнд тариагүй л байж таараа шүү дээ. Ер нь мод тарина гэдэг сэтгэлийн ажил. Үнэ хээр тарья гэж бодвол ургаж л байдаг. Манай хан ач холбогдол өгч тарьсан модоо хайрладаг гүй учраас ургадаггүй. Тиймээс Монгол орон мод цөөнтэй, ойгүйтэй адил байгаа. Манайд мод тарьдаг хүн дэндүү цөөхөн. Магадгүй тө рөөс дэмжлэг бага байдагтай холбоотой байх. Нутаг орноо цөлжилтөөс хамгаалах олон арга байдаг ч хамгийн үр дүнтэй нь мод тарих. Үүнийг дэл хийн эрдэмтэд баталсан. Говьд мод тарья, хүнийг нь дэмжье гэвэл говь нутаг ойжих нь хялбархан. Манай Өмнөговьд л гэхэд 50 га, 80 га ойн зурваснууд байна. Бүгд сайхан ур гаж байгаа.

-Ингэхэд та хэзээнээс тарьц суулгац бэлтгэж эхэлсэн бэ. 150 мянган модны тарьц суулгацыг бэлдэхэд багагүй хугацаа орсон байх.

-10 гаруй жил болж байна. Модны үр, тарьц, суулгац гээд бүгдийг нь бэлтгэдэг.

-Жилдээ хэдэн тарьц, суулгац бэлтгэдэг вэ?

-100 мянган тарьц бэлдэж чадна. Гэхдээ хүмүүс тэгж ихээр авдаггүй. Тиймээс жилд 20-30 мянган тарьц, суулгац л бэлддэг. Хамгийн их дээ 36.000-ыг худалдаанд гаргаж байсан. “Но гоон хэрэм” хөтөлбөрийнхөн 23.000 тарьц авч байсан юм. Ер нь албан байгууллага, хүмүүс 3000- 10000 ширхгийг л авдаг.

-Тарьц, суулгац модныхоо төрөл, өндрөөс шалтгаалаад өөр өөр үнэтэй байдаг уу?

-Уг нь тэгж үнэлэх ёстой ч би тэгдэг гүй. Өмнө говьд хамгийн хямд мод манайд бий. Улаан баатарт 1500-2000 төгрөгийн үнэтэй байдаг тарьцыг би 500 төгрөгөөр л зардаг. Үнэндээ надад модны тарьц зараад мөнгө олох сонир хол байхгүй л дээ. Тийм хэрэгцээ ч алга. Би тарьц, суулгацаа хүмүүст зүгээр өгчихөж болно. Гэхдээ зүгээр мод авчихсан хүмүүс тарьдаггүй байх гүй юу. Аймгийн төвийнхөнд 3000, 5000, 10 мян гаар нь авчраад тарьц өгч байсан. Хүмүүс тарьдаг гүй юм билээ. Харин 300, 400, 500 төгрөгөөр өгөх юм бол хүн мөнгөө хайрлаад мөнгө төлж авсан юм гээд заавал суулгадаг. Мөнгөөр авсныгаа бүр ургуулах гэж мэрийнэ. Үнэгүй өгсөн юмыг хүн тоодоггүй. Тиймээс би үнэлж байгаа юм. Үнэгүй авсан юм, заавал ургуулна гэж мэрийдэгсэн бол үнэгүй өгсөн ч болохоор байна. Надад одоо 140 мянган модны тарьц, суулгац бэлэн байгаа.

-Та нэн ховор эмийн ургамал тариалдаг гэсэн. Тарихад хэр бэрхшээлтэй байдаг вэ?

-“Улаан ном”-д устах аюул нүүрлэсэн лидэр, чихэр өвс, алтайн сонгино болон бусад олон төрлийн эмийн ургамал тариалдаг. Лидэр, чихэр өвс хоёр дэлхийд алдартай эмийн гурван ургамлын тоонд ордог. Лидэр вирусийг устгадаг бол чихэр өвс цацраг туяа, антибиотикийн хорыг саармагжуулдаг. Лидрийн үр их хатуу учраас хүмүүс тарьж чаддаггүй. Тарилаа гэхэд үр нь мөд соёолж гардаггүй. Лидэр тариалаад сурсан хү мүүс үрний гаднах хальсыг нь авсны дараа тарь даг гэдэг юм. Гэхдээ би тэгээгүй. Дэвтээ сээр байгаад хальсыг нь нимгэрүүлээд тарьсан. Чихэр өвс тарихад ямар ч асуудалгүй. Гол нь технологийнх нь дагуу тарих ёстой.

-Манайд мод тарих санаачилга гараад удаж байна. Гэхдээ үр дүн төдийлэн гарахгүй байгаа харагддаг. Нутаг орноо ойжуулахын тулд таны бодлоор яах хэрэгтэй вэ?

-БНСУ-ын эрдэмтэд нутаг орноо эхлээд ногоон болгох хэрэгтэй гэж бидэнд зөвлөдөг юм. Нэгэнт ногооруулсан газрыг өөр модоор со лих амархан гэж байсан. Дэлхийн жиш гээр хү ний оршин амьдарч байгаа газрын 30 хувь нь ойгоор бүрхэгдсэн байвал хүн амьдарч бо лох нутаг гэж үздэг юм билээ. Харин 65 хувь нь ойгоор бүрхмэл байвал хүн амьдрахад таа тай орон болдог. Япон, БНСУ-аас өгсүүлээд хүн амьдрахад таатай орон олон бий. Манай өм нөд, хойд хоёр хөрш ч ойжуулалт нэлээд сайн хийдэг. Өмнөд хөршийн газар нутгийн 45 хувь нь ойжсон байдаг юм билээ. Харин хойд хөршийн ойжуулалт 50 гаруй хувьтай байдаг. Манай орны ойжуулалт дэлхийн жишигт хүрэхэд сураг ч үгүй байгаа. Хүн жилдээ 273 кг хүчилтөрөгч амьсгалдгийг шинжлэх ухаан тогтоосон. Ийм хэмжээний хүчилтөрөгчөөр амьсгалж байж хэвийн амьдардаг. Бие гүйцсэн 36 метр өндөр улиас жилдээ 30 кг хүчилтөрөгч ялгаруулдаг. Тэгэхээр насанд хүрсэн нэг хүн хашаандаа есөн том улиастай байж цэвэр агаараар амьсгална. Мэдээж, ганцаараа амьдардаггүй байж таарна. Дор хаяж эхнэр, хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг гээд тооцохоор хашаандаа 27 улиас тарих ёстой. Тэгвэл 2.700.000 хүн амтай манай улс хэдэн улиас мод тарьж байж цэнгэг агаараар амьсгалахаар байна вэ. Тиймээс хүн бүхэн өөрийнхөө, үр хүүхдийнхээ төлөө хашаандаа өөрсдийнхөө хэрэгцээг хангах хэмжээний мод тарьчих хэрэгтэй л дээ.

-Улиас агаарыг хамгийн сайн цэвэршүүлдэг мод гэж сонссон. Тийм үү?

-Манайхан улиасыг сайн мод гэж үздэггүй. Гэтэл БНХАУ-ын нийт таримал модны 90 хувь нь улиас. Хятадууд тэнэгтээ улиас тариагүй байх. Улиас түргэн ургадаг, хөрс голдоггүй, агаар сайн цэвэршүүлдэг гээд олон сайн талтай. Хамгийн сайн цаасыг улиасаар хийдэг гэж сонссон. Үнэр нь ч сайхан мод. Дэлхий дээр 420 зүйлийн улиас байдаг юм билээ.

-Говьд төгөл байгуулсан хүний хувьд, мод тарихаар төлөвлөж байгаа хүмүүст зөвлөж хэлэх зүйл бий байх.

 -Мод тарьж ургуулна гэдэг сэтгэлийн л ажил. Хүсэж л байгаа бол та чадна. Хүмүүс зүгээр ярьчихаад л яваад байдаг юм. Аливаа ажлыг хийе гэж зорьж байгаа бол шууд эхлэх хэрэгтэй. Эхлэхгүй бол тийм юм хийнэ гээд 20 жил ярина. Эхэлчих л юм бол арга нь олддог. Хоног хоногоор туршлага хуримтлагдаад, арга олдсоор байдаг. Сохроор эхэлсэн ч яадаг юм. Яваандаа сурна шүү дээ. Алдана, түүнээсээ туршлага хуримтлуулна.

Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *