Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Ноолуур, ноосны арилжаа сайн байна
Ноолуур, ноосны арилжаа сайн байна Хөдөө аж ахуйн бирж энэ оны гуравдугаар сарын 1-нд байгуулагдаж, анхны арилжаа дөрөвдүгээр сарын 5-нд эхэлсэн.

Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийтдээ 260 орчим тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Биржийн гурав дахь сарын арилжааг ҮХАА-н сайд Х.Баттулга өчигдөр эхлүүллээ.

Тэрбээр арилжааны цан цохихын өмнө “Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа эхэлснээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийг эдийн засгийн нэгдсэн зохицуулалтад оруулж ХАА-н бараа, түүхий эдийн нийлүүлэгчид болох малчид, малчдын хоршоо, тариаланчдын орлогын хуваарилалтыг зохистой болгох, үйлдвэрлэл эрхлэгчид чанартай түүхий эдийг олон шат дамжлагаар дамжсан элдэв нэмэгдэл өртгөөр бус, илүү хямд өртгөөр бэлтгэх боломжийг бий болгоно.

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн зах зээлийн үнэ ханшид нөлөөлөх дотоод, гадаадын нөлөөллийг эрс багасгах давуу талтай юм. Мөн цаашид боловчон хүчин бэлтгэх, түүхий эдийн тээвэрлэлт гэх мэт анхаарах асуудал олон байгаа” гэлээ.

Өчигдрийн байдлаар тус биржээр дамжин 4286 тн ноолуур, 24 тн тэмээний ноос буюу 260 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *
1.
2015 оны 01-р сар 02нд 17:40, saihanbat:
sain bnA