Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Импортын сүүг бүрэн хязгаарлаж өгөхийг хүслээ
Улаанбаатар хотын нэг хүнд өдөрт ногдох сүүний хэрэглээ 100 грамм гэсэн бүрэн бус судалгаа байдаг бөгөөд үүний 80 хувь нь хуурай сүү байдаг талаар Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл хэлж байна.

Гэтэл эрүүл мэндийн сайдын баталсан хэмжээ нь 430 грамм, дэлхийн дундаж 480 грамм, сүү, сүүн бүтээгдэхүүний өндөр хэрэглээтэй орнуудын хувьд 900 граммаас илүү байдаг аж.

Сүүний хангамжийн талаарх асуудал орхигдчихоод байгаа бөгөөд энэ тал дээр сүүлийн хорин жил саалийн эрчимжсэн аж ахуй, фермийн бодлогогүй явж ирсний үр дүн гэдгийг тэрээр хэлж байлаа.

Эрчимжсэн фермийг дэмжин, дотоодын үйлдвэрлэлийг эрс нэмэгдүүлэх шаардлагатай ингэхдээ хуурай сүү биш үнээний сүүгээр хийсэн бүтээгдэхүүн байх нь чухал гэнэ.

Хэрэглэгчдийн хувьд хуурай сүүнээс татгалзах, импортын сүүг бүрэн хязгаарлаж өгөхийг энэхүү холбоо хүсэж буй бөгөөд боловсруулах үйлдвэрүүдэд авах үнийг литрийг нь 1050 төгрөгөөр тогтоож өгөхийг Засгийн газараас хүсээд байгаа аж.

Фермерүүдийн литр сүү үйлдвэрлэж буй жилийн дундаж өртөг 763,50 төгрөг байдаг бөгөөд сүү боловсруулах үйлдвэрийн худалдаж авч буй үнэ нь 525,80 төгрөг бүр багадаа 250 хүрдэг байна.

Энэ нь өдөр тутмаа аргацаах төдий бөгөөд хөгжихгүй байгаа аж. Хамгийн их фермерүүдийг бухимдуулж байгаа нь эрчимтэйгээр үнэ буурах болсон байна.

Тиймээс фермерүүд сүүн бүтээгдэхүүнийг төв суурин газарт нийлүүлэхийн тулд ойр байх шаардлагатай байгаа учир Улаанбаатар хот орчимд тодорхой бүсүүдийг сүүний эрчимжсэн аж ахуйн бүс болгон зарлах, импортын буюу хуурай сүүг бүрэн хязгаарлах, бага хүүтэй хөрөнгө оруулалтыг бий болгож өгөхийг хүсэж байгаа аж.

Чингис бондын хөтөлбөрөөр эрчимжсэн фермийг дэмжих төслийн хувьд арав, хорин жил фермийн аж ахуйд сэтгэл зүрхээ зориулан дэлэн шувтарч, баас зөөж явсан хүмүүст хүртэхээргүй хатуу нөхцөл орж ирсэн тухай тэд хэлсэн юм.

Ийнхүү сүүний үнэ “шалдаа бууж” байгаа тул холбогдох байгууллагуудад хүсэлт явуулсан боловч өдийг хүртэл хариу өгөөгүй тул ирэх даваа гараг буюу 10-ны өдөр мянга гаруй фермерүүд тайван цуглаан хийх болсон тухайгаа дуулгалаа.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *
1.
2013 оны 09-р сар 10нд 17:18, dogi:
erunhiiduu tur zasag anhaarch vzeh cag bolson sh dee
bid bolson boloogvi us ,hiijvvlsen undaa ,gadnii huurai svvg manai mongol vneenii svvnees hed dahin vneer l hudaldan avch heregledeg sh dee
eh orniihoo hugjil vndesnii vildberlelee demjih geed yaj ch bodson svvnii vniig nemegdvvleh heregtei
2.
2013 оны 11-р сар 07нд 17:54, monkh tulga:
zov sh de demjeed ogooch darga naraa