Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Ноолууран бүтээгдэхүүний борлуулалт хоёр дахин өсчээ
Ноолуурын салбар дахь түүхий эд бэлтгэлийн хэмжээ гурав дахин өсч, үйлдвэрүүд хүчин чадлынхаа 50 хувийг ашигладаг болсоноор борлуулалт хоёр дахин өссөн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Монголын экспортын бүтээгдэхүүний нэр, төрлийг нэмэгдүүлэх, дэмжих, ялангуяа ноолуурын салбарт сүүлийн гурван жил түлхүү анхаарч ажилласны дүнд ийнхүү салбар сэргэсэн гэж албаныхан тайлбарладаг юм.

Тухайлбал,  2011 онд ноолуур боловсруулах 36 үйлдвэрт 97.8 тэрбум төгрөг, ноос боловсруулах 22 үйлдвэрт 28.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ. 2012 онд ноолуур боловсруулах дөрвөн үйлдвэрт 2.4 тэрбум төгрөг, ноос боловсруулах зургаан үйлдвэрт  4.7 тэрбум төгрөгийн зээлийг таван жилийн хугацаатай, долоон хувийн хүүтэйгээр олгосон байна. Үүн дээр нэмэгдээд 2011 оноос хойш үндэсний үйлдвэрт тушаасан ноолуурын кг тутамд 2000 төгрөгийн урамшууллыг түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд урамшууллаар өгдөг болсон.

Төрөөс дэмжлэг авч буй ноолуурын үйлдвэрүүдийн татвар төлөлтийн хувьд, 2010 онд 9.8 тэрбум төгрөг байсан бол 2012 онд 18.2 тэрбум төгрөг болтлоо өссөн байна. Ийнхүү төрөөс нэгдсэн бодлогоор ноолуурын салбарыг дэмжсэнээр дээр хэлсэнчлэн борлуулалт хоёр дахин өссөнөөс гадна энэ салбарт  1600-аад ажлын байр шинээр бий болсон тухай албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *