Мэдээ, мэдээлэл

Ном, товхимол

илүү

Баннер

Холбоос

Цаг үе, үйл явдал
Ноолуурын салбарт 1600 гаруй ажлын байр шинээр бий болжээ
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын хэлснээр  2011 онд ноолуур боловсруулах 36 үйлдвэрт 97,8 тэрбум, ноос боловсруулах 22 үйлдвэрт 28,7 тэрбум төгрөгийн хөнгөлттэй зээл олгожээ.

2012 онд ноолуур боловсруулах 4 үйлдвэр 2,4 тэрбум, ноос боловсруулах 6 үйлдвэр 4,7 тэрбум төгрөгийн зээлийг таван жилийн хугацаатай, 7 хувийн хүүтэй олгосон байна.

Үүний үр дүнд ноолуурын салбарт түүхий эд бэлтгэлийн хэмжээ гурав дахин өсч, 1600-аад ажлын байр шинээр бий болж, үйлдвэрүүд хүчин чадлынхаа 50 хувийг ашигладаг болж борлуулалт нь хоёр дахин өсчээ.

Төрөөс дэмжлэг авч буй ноолуурын үйлдвэрүүдийн татвар төлөлт 2010 онд 9.8 тэрбум байсан бол 2012 онд 18.2 тэрбум төгрөг болж өссөн тоон үзүүлэлт гарчээ.
Сэтгэгдэл
Нэр: *
Сэтгэгдэл: *
Хамгаалалтын код: *